Wednesday, October 22, 2014

Аяга угаагч

Миний брэнд аяга угаагч. Мэддэг хүн нь бүр албатай юм шиг нэхэж байгаад л авна шүү дээ. Хамгийн гол нь би өөрөө хүмүүст шахах дуртай. Хэ хэ.
Нэг нэхэхдээ худалдаж авсан утсаа дуусгаж байж санаа амардаг гэж байгаа. Тэгээд дахин утас худалдаж автлаа хэсэг амардаг юм. Нэг найз минь намайг их л завгүй гэсэн байж аяга угаагчаа нэхсээр байна шүү дээ гэсэн. Хэ хэ. Их амархан. Би нь зурагт үзэнгээ нэхчихдэг юм. Энд бол ийм утсаар нэхсэн аяга угаагчаа эко аяга угаагч гэж нэрлэдэг. Янз бүрийн амьтны дүрстэй, жимсний дүрстэй гээд их гоё нэхдэг хүмүүс ч бий. Би нь тийм нэг жаахан ажиллагаа шаарддаг юманд хойрго талдаа. Утсаа дунд нь таслахгүй, үргэлжлүүлээд л нэхэх дуртай. Тэр зан минь нэг л өнгийн, нэг л хэвийн зүйл нэхэхэд хүргээд байгаа юм. Зав зай ихтэй болохоороо оролдож үзнээ.
Энэ аяга угаагчны онцлог бөгөөд давуу тал гэвэл их удаан эдэлгээтэй. Янз бүрийн сав суулганы нунтаг хэрэглээд байх шаардлага бага. Мэдээж тостой зүйл угаахад бага зэргийн нунтаг хэрэглэнэ л дээ. Жаахан муудаад өнгөө алдаад ирэхээр нь крантаа угаагч болгочихдог юм. Хаятлаа их удна аа.
Зарим найзууд минь аяга угаахаасаа хайрлаад, аяган доороо тавьдаг гэсэн. Тэр бас байж болох санаа. Хэрэв аяган доороо тавих бол оосоргүй нэхвэл зүгээр. Бас хээ хуар оруулаад хийвэл бүр л гоёмсог болох байх. Дараа тэгж нэхвэл зураг оруулнаа.

4 comments:

би said...

хөөх, уншаад байгаа хирнээ л ерөөсөө угаагч гэж санаанд орохгүй буухгүй байлаа. хамгийн сүүлд нь л ойлголоо. Энэ толгойг уу ккк
Өнөө орой шууд нэхэхээр шийдэв. маш их баярлалаа

би said...

хараад шууд л аяганы суурь гэж бодоод байлаа

Gavaa Lkhava said...

ayaga ugaagch geheer n bi automat ugaagch sanaand orood, gertee neg tiim ugaagch awahiimsaan gd harj bsiin hehe :)

byambaa said...

ta nar mini yasan surhii yum bodood bnaa, zugeer l nehseg ayga ugaagchaa hehe.

bi ni jaahan oilgomjgui bichsen bj magadgui shuu. suuliin ued mgl ug sanaand orj irehgui bgaa shuu haha...