Thursday, October 08, 2015

Оймс оймс оймс

Шинэ аргаар нэхсэн оймс минь тун дажгүй шүү. Өлмийний хасалт дээр ангайж онгойхгүй болсон. Гоё.

Харин өсгийн дээрээ хэсэг гацаж байснаа, зориглож барьж авсан. Нэхсэн, дуусгасан. Урдны, өөрийн мэддэг аргаараа л нэхчихлээ. Харин хасалт дээр нь арай өөр аргаар нэхсэн чинь наддаа л дажгүй санагдав. Бараг шинэ нээлт хийчихэв үү? Яав. Ккк

Ямартай ч өсгий, өлмий хоёр дээрээ ангайхгүй болсон. Зөндөөг нэхэж тавиад, урд нь онгорхой оймс бэлэглэсэн хүмүүсээсээ хүлцэл өчөөд дахин нэхэж бэлэглэдэг юм билүү ч гэж бодох шиг. Хэ хэ.

За энэ мэдрэмжийг л өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ ахиулах гэдэг байх даа.

Их том ахицтай. Нэхээд зараад байсан ч болохоор. Ккк.

2 comments:

Ganaa said...

Гоё нэхжээ. Амжилт

E. Erhtsas said...

Хэ хэ, үйлэнд уран аниа шүү. Би эрэг боолт эргүүлэх хоббитой харин нэхэх, оёх тал дээр жаахан тааруухан ккк