Thursday, July 07, 2016

Тогоо хэмнэцгээе

Би гэртээ хамгийн их тогоо хэмнэдэг нь. Ккк. Угаасаа ээжүүд л ингэж тогоо хэмнэдэг, гэрийнхнийгээ гэрлээ унтраа гэж үглэдэг байх тийм үү?

Бид ч бас багадаа тогоо хэмнэцгээе гэдэг уриатай байлаа. Төсвийнхний цалин хаанаа ч хүрэхгүй үед өөрсдөөсөө шалтгаалах хэмнэлтээ хийдэг байсан нь тэр.

Энэ японд ч айл өрхүүд тогондоо их хайр гамтай ханддаг юм билээ. Яг бидний амьдарч буй мужид айл өрхийн тогны төлбөрийн 2 хувилбар байна. Гэр бүлийн 1, гэр бүлийн 2 гэсэн хувилбартай.

Эхний гэр бүлийн 1 гэсэн хувилбар нь шөнийн 23 цагаас өглөөний 8 хүртэл тэдэн иен. Өглөөнийхөө  8 цагаас үдээс өмнөх 10 цаг хүртэл тэдэн иен. Үдээс өмнөх 10 цагаас үдээс хойш 17 цаг хүртэл тэдэн иен. 17-23 цаг хүртэл тэдэн иен.

Дараагийн гэр бүлийн 2 гэдэг хувилбарт манайх хамрагддаг юм билээ, саяхан олж мэдэв. Хэ хэ. Энэ дээрхээсээ ялгаатай нь 10-17 цаг нь арай жаахан үнэтэй. Учир нь өдөртөө гэрт нь хүн өнждөггүй тохиолдолд ийм байна гэсэн.

Эхний 1 хувилбар нь гэрт нь өдөрт хүн өнждөг тохиолдолд арай бага төлбөртэй. Жишээ нь эмээ өвөө нь, гэрийн эзэгтэй гэртээ байдаг бол. Ийм тохиолдолд өдрийн хоолоо хийх гэх мэтээр тог хэрэглэнэ дээ.

За тэгээд гэрийн эзэгтэй нар 23 цагаас хойш угаалгын машиндаа хувцсаа хийгээд орхичихдог, нэг бол өглөө 8-с өмнө угааж дуусдаг гэнэ. Би ч дуурайж эхэлсэн. Жаахан оройтож мэдээд, оройтож дуурайж байгаа ч.

Маргааш нь авч явах өдрийн хоолныхоо гол гол чанах, шарах зэргийгээ амжуулдаг гэнэ.

Цаг тааруулж орхиод, тогны мөнгө хамгийн бага байдаг шөнийн цагт амжуулдаг гэнэ. 

Гарч орохдоо цахилгаан хэрэгслүүдээ хөргөгчнөөс бусдыг нь арзеткаар нь унтраадаг гэнэ.

00-нх нь өрөө цонхтой бол өдөртөө гэрлээ асаадаггүй гэнэ.

Угаалтууртай, халаалттай суултуурынхаа тагийг хааж байх. Тэгвэл тэр суултууранд хэрэглэдэг тогоо 30 хувь хэмнэх боломжтой. Үүнийг би нэг албан газрын 00-д орохдоо уншиж байсан юм. Тэрнээс хойш бас нэг үглэдэг зүйлтэй болчихсон. Ккк.

За тэгээд япон ээжүүд, эхнэрүүд бас их л үглэдэг юм билээ, энэ тал дээр. Нөхрүүд нь голцуу загнуулж харагддаг юм. Ккк

Манайх бас адил. Охид бол ээжийн үглэхээс айгаад ерөнхийдөө унтраагаад сурчихсан. Мэдээж хааяадаа марталгүй яахав. Хүүхэд л болсон хойно. Харин энэ аав уу.
-Хаа явсан газраа гэрэл цацруулж явдаг буянтай хөөн.
гэж өөрийгөө өмөөрөхийг нь яана. Ккк
-Хүний газар хөлсөө урсгаж олсон мөнгөө дэмий зүйлд үрээд бла бла.
гэж би үглээд л. Хэ хэ.

Аавууд минь, эрчүүд минь тогоо хэмнэж сураарай. Наанаа айл өрхийн санхүүгийн асуудал төдий ч нарийн ярьвал байгаль орчин, цацраг энэ тэр гээд л хурц хурц асуудал дагалддаг юм шүү дээ.

Жич: Цаг хооронд тутмын цахилгааны төлбөрийг оруулсан бол харьцуулаад харахад дөхөм байлаа тэ. Даан ч гар дор мэдээлэл нь байдаггүй ээ. Уучлаарай.

3 comments:

  1. Tog hemneh n zuvuu harin gerel bol suuliin 10 jild CFL buyu mongoloor suun gerel bolood umnuh huuchin gerleesee 75% baga tsahilgaan iddeg bolson uchiraas neg ih hemneh gevel jaahan demii sanagdaj baigaa. Bi gertee baigaa uruunii gerel ba uudnii uruu galzuuhnii gerlee munhiin asaalttai bailgadag. Huuchinii 60wt-iin gants gerliin hemjeend ch 3-4sh shine CFL/suun gerel asaahad ideh tognii hemjee hurehgui. 60 laanii gerel buyu 60 watt ideh 1sh gerliin hemjeend tuuntei ijil ba iluu tod asah CFL gerel n 1sh n 12watt ideed 4sh-iig asaalaa gehed 48watt l tog idne. LED gerel bol 90% baga tog idne tehleer buh uruuguu munhiin asaasan ch neg ih tog idehgui.

    ReplyDelete
  2. Манайд эсрэгээрээ би л загнуулаад байх нь тэр. Нөхөр том охин 2 хэмнэнэ гэж сүрхий, би хэрэглэнэ гэж үзүүлж өгнө дөө. Заримдаа яг үнэндээ ажлын их ачаалал элдэв асуудлаас болоод нервтэж ядаж байхад бас өөрийгөө стрессдүүлэн барин хэмнэх гэж бас бодогдоод нээх хэмнэх гээд байдаггүй юм. Гэхдээ бодноо.

    ReplyDelete
  3. Барималч: их баярлалаа, дэлгэрэнгүй сэтгэгдэл үлдээсэнд. гэхдээ л тогоо хэмнээд сурчихвал тэ. хэхэ.

    Пиглэт: заримдаа ч өөртөө стрес нэмээд байна уу даа гэж бодох үе ч бий л дээ. гэхдээ л тогны үнэ их гарсан бол бас л нэг стресс шүү дээ. хэхэ

    ReplyDelete