Wednesday, June 21, 2017

Гого амт 2

За энэ бас нэг гого амт нь шүү.
Бид ээж аавынхаа тарьсан чацарганыг захиж авчруулаад хааяадаа чанаж уудаг юм. Бага зулзага чацагран гэж хэлээд хайр хүргэнэ.

Том зулзага болохоор уухгүй. Хааяа загнаж байгаад ганц нэг балгуулна.

Угтаа ориг жимсээ авчраад, чанаж уух нь хамгийн эрүүл гэж бодоод иймэрхүү жүүс нэг их захиад байдаггүй л дээ. Савтай ундааг нь бас хааяа бэлгэнд аваад, өвөл халуун устай найруулж уух ч ээдээ бас нэгэн жаргал шүү дээ.

Гэснээс би чацарганыг ажлаар цугтаа монгол явж байсан эмээдээ бэлэглэдэг. Их дуртай авна. Хоолны технологич хүн тул төрөл бүрийн амталгаанд ашигладаг юм билээ. Энэ жил ч бас өгнө дээ.

Оронд нь эмээ эндэхийнхээ яг өөрийнх нь амьдардаг тосгонд тариалсан жимсээрээ дайлна. Заримдаа махаар дайлуулна. Махчин монголчууд гэж мэддэг болохоор. Хэ хэ.

Дараа нэг монгол явбал ажлынхандаа авчирч бэлэглэнэ ээ.

2 comments:

Girl on the run said...

Гого амттай байна уу. Би одоо явахдаа иймэрхүү зүйлс цуглуулж ирнээ. Ерөөсөө л авах идэх уух буцааж чирч ирэх л төлөвлөгөөтэй явж байна. хэхэ

byambaa said...

gogo yum bna. tegeerei, suuliin ued humuus ih avchirdag bolj.

bi bas tegne gej bodood bgaa, idej uuh yum l chirne dee.