Friday, October 06, 2017

Монгол бэлэг 2

Бас л Lhamour.

Энэ удаад алчуурыг нь танилцуулах гээд л. Гарын алчуур нь нэлээд зузаан. Том зулзага цагааныг нь, би борыг нь авсан. Зузаан алчуур байсан. Тэр хэрээрээ ус сайн авах бололтой байсан.

Хургахан нэртэй ванны алчуур. Малгайтай. Бага зулзага малгайг нь өмсчихөөд хурга шиг майлаад гүйгээд байсан. Хэ хэ.
Зургийг нүүр номноос нь авав. Өөрөө зураг дарахас залхуурав.

Мөн даавуун уут. Ойр зуур гарах үедээ түрийвч гэх мэт жижиг зүйлээ хийчихэд амар. Элдэв цүнх барина гэхгүй.

Гэснээс би байгаа хэдэн цүнхээ барих нь их ховор юм билээ. Өлгөөтэй л байгаад байна. Нэгийг нь том зулзагатаа сайхан зан хөдлөөд өгчихсөн. Одоогоор орж гарах нь цөөн, сурагч охин минь тэрийг бас л өлгөөтэй л байлгаад байгаа. Хи хи.

Гэх мэт гадны үнэтэй цайтай бренд гэхгүй би амьдраад болоод л байна даа гэж.

2 comments:

  1. эр эм гэлтгүй л ийм даавуун цүнх ихэвчлэн үүрдэг болсон шд, би ч халаас байхад цүнхээр яахав гэдэг болоод удаж байгаа хэхэ

    ReplyDelete
  2. даавуун тор гоё шдэ тэ. жаахан хир болчихоор нь угаагаад л болоо.

    ReplyDelete