Tuesday, October 10, 2017

Тамирын өдөр

Сая нэгдэхэд буюу 10 сарын 9-нд тамирын өдөр болж нийтээрээ амрав.

Үдийнхээ цайнд банштай, борцтой цай хийж уугууд, хөлс нь бурзайцгаагаад, ядаргаагаа тайлсан бид 4. Урд өдөр нь залхуу бууз хийж идсэн юм байна, хэдэн агаа нартайгаа.

Банштай цайгаа хийхэд 4-үүлээ оролцсон, охид минь банш, бууз, хуушуурыг хөөрхөн чимхдэг болж байгаа. Мэдээж бага зулзага хуушуур чимхэхдээ анхан шатных.

Яваандаа гурил зуурч сургана даа. Өдөр бүр гурил зуурахгүй тул, суралцах зав гарахгүй л юм. Дээр нэг зууруулсан чинь сүрхий зуурчихна билээ. Монгол хүн гэсэндээ, хэхэ.

Үдээс хойш нь ойрхон спорт цогцолбор дээр очиж бөмбөг шидэв.

Энд ирснээс хойш бөмбөгийг маш тоотойхон шидсэн дөө. Гадаах талбайдаа сагсны шийд гэж байдаггүй. Хаа нэгтээ ганц нэг харагдана.

Манайхны охид хөвгүүд шиг гудамжны сагс тоглоно гэсэн ойлголт байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

Хамгийн баярлууштай нь миний гар, хөл, хавирганы булчингууд хөндүүр оргиостой. Хэ хэ. Хөдлөөд, дасгал хийсний маргааш нь ингэж хөндүүр оргиж байвал залуу байгаагийн шинж гэж хаа нэгтээгээс сонсож байсан тул баярлаад байгаа юм. Ккк.

Харин хөдөлгөөний дутагдалд орчихсон өөрийгөө бодохоор сэтгэлээр унаастай л сууна.

Пүүзэнд дуртай гэж байгаа. Энэ зун нэг пүүз авах гэж гэж больсон. Шуналаа дарж, гэгээрсээн...

Ойрхон ойрхон очиж бөмбөг шидэж байхаар тохиролцсон, бидний хэсэг нөхөд. Монголын хууль гурав хоног болгочихгүй л юмсан.

Төгсгөлд нь нэгэн хуулчирхмаар зүйлээ хэлэхгүй бол ч сэтгэл санаа амрахгүй нь...

Эд нар амралтын өдөр, баярын өдрийг архигүй тэмдэглэж чадаад байх юм. Спортлог тэмдэглэж чадаад байх юм. Ойрд биеэ хөдөлгөсөнгүй, явж тэгж ч бөмбөг шиднэ, ингэж ч сэлнэ гээд л явах юм. Түүнд нь би атаархаад байх юм. Өөртөө, болон гэрийнхэндээ тэгж зав гаргаж чадахгүй байгаадаа заримдаа бухимдах юм.

Ямартай ч тамирыг шүтнэ ээ, одооноос. Дан ганц номыг тахин шүтэх бус, хослуулна аа.

Амжилт, та нартаа бас амжилт шүү.

2 comments:

  1. хагас бүтэн сайнд нэг удаагийн төлбөрөө төлөөд сэлж болдог бассэйн байдаг юм энд, хааяа очиж сэлэхээр гэр бүлээрээ ирсэн хүмүүс зөндөө. Бас эмээ өвөө нар амралтгүй хэд ч тойроод байгаан, би хажууд нь нэг захад нь очиж амраад нөгөө захад нь очиж амраад байдаг шд хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, чи минь гэхдээ бас ч гэж сэлээд байгаа юм байна. би ч таг ш дээ, тамирт. одооноос өөртөө анхаарал тавина аа.

      Delete