Thursday, March 15, 2018

Мөнгөө чамд би хайртай

Мөнгөнд би хайртай, та нар бас хайртай юу? Хэ хэ.

Том зулзагын орж буй ахлах сургууль дээр түрийвчээ хоосон болтол нь гөвчихөөд ирлээ, мундаг уу? Хи хи. Мөнгөгүй болсон хүн яахав, ингээд л мөнгөнд хайр зарлаад л сууж байна.

Зуны богино ханцуйтай цагаан цамц 3, урт ханцуйтай цагаан цамц 3,  зангиа 1, энгэрийн тэмдэг 1 гээд нийтдээ 23000 иен орчим.

Сурах бичиг энэ тэр нийлээд 40000 иен орчим. Мөн гурван толь бичиг худалдаж авсан.

Дээрх зүйлсийг сургууль дээр нь тухайн газрууд ирж худалдаалж байсан. Амар. Ийш тийшээ гүйхгүй.

Одоо гол зүйл болох дүрэмт хувцсаа сууж захиалаагүй байна. Энэ хагас бүтэн сайнд явахаас. Дунд сургуулийн дүрэмт хувцсаа худалдаж авсан газраасаа л асууна даа. Байх болтугай гэж залбирахаас.

Япон хүмүүс л болсон хойно их эртнээс захиалгаа өгөөд, бэлдчихсэн хүүхдүүд байна гэсэн. Бид яахав, яг аль сургуульд нь орохыг сайн мэдэхгүй байсан учраас гэж шалтаг тоочоод л сууж байна.

Тамирын хувцсаа бас авна. Овоо хөөрхөн үнэтэй юм билээ. Явцын дунд авна. Шууд дэлгүүрээс нь очиж авна.
Зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Ахлах сургуульдаа хичээгээрэй гээд. Зарим нэг найзууд маань юугаар мялаах вэ? гэж асуугаад л өнөөх нь ном худалдаж авах каарт гэж хариулаад л. Түүнийг нь сонссон би "ээжид нь л мөнгийг нь өгчихөөч, ээж нь тэр мөнгөөр нь хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихнө шдөө" гэж бодоод л. Үүнийгээ ил хэлэхгүй л дээ, загнуулна биз дээ? Ккк
Үүнийг гурван бүсгүй идээд. Аавыгаа тарахаар нь цуг хоолонд орох гэсэн чинь аав нь оройтно гэхээр нь эмэгтэй л хүн болсон хойно дуртай зүйлээ авч булагнав. Удахгүй болох бага зулзагын төрсөн өдрөөр л дуртай хоолоо идэцгээе гэж тохиров. Дуртай хоол нь ихэвчлэн шарсан мах л байдаг юм дөө. Хэ хэ. Хааяа л сүши буюу будаан дээр түүхий загас тавьсныг нь иднэ дээ. Бага зулзага харин сүүлийн үед пицца гэдэг болсон байна лээ. 

Нэмээд хэлэхэд хүүхдийнхээ ахлах сургуульд ороход нь бэлдэж мөнгө хадгалах хэрэгтэй гэж хэлмээр байна өө. Хо хо.

2 цаг хагасын лекц сонсож байгаад ирсэн. Сургуулийн дүрэм журам, энэ тэрээ. Энэ талаар тусад нь бичимз. Түр баяртай...

4 comments:

  1. Anonymous2:40 AM

    Ohind ni dund surguulia amjilttai tugsuj, ahlah surguuliin shalgaltandaa tentssend ni bayar hurgeye. Dasgaljuulagch eej, aavad ni bas bayar hurgeye. duremt huvtsas ni jaahan unetei ch, terniigee haa saigui bainga umschihdug bolohooor amar baidag baih daa gej bodov. Odoo ih surguuliin tulbur beldej ehleh uu?

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.
      Ээж аавд нь баяр хүргэсэнд мөн баярлалаа.
      Ер нь бол тийм шүү. Бүх зүйлдээ л өмсөх болохоор нэг бодлын амар л даа.
      Санаагаар болдог бол одооноос л бэлдмээр. Даанч явцын зардал ихтэй тул тэр бүр хуримтлал үүсгэх жаахан хэцүү...

      Delete
  2. Мундаг охин байнаа. Сайн сураарай.

    Аа мөнгө үү? хайртай байлгүй яахав ээ. Хайртай болохоороо л 7 хоногийн 5 өдөр 60 илүү цаг эргүүлж суудийн ш дээ тэр мөнгийг...

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Сайн сургахыг хичээнэ ээ. хэхэ

      Харин тийм ээ, мөнгө асар хэрэгтэй юм даа хүмүүний энэ амьдралд тэ.

      Би бас ойрдоо мөнгө эргүүлж хагас сайн өдар ажиллах плантай байгаа.хи хи.

      Delete