Wednesday, June 06, 2018

Даллагатай шүү

Монгол бэлэгний даллагатай байгаа, ойрдоо. Хэ хэ.
Монголд энэ Ялгуун моодонд ороод, би бэлгэнд аваад аа. Хөөрхөн жижигхэн алчуур.

Ааруул чихэр бас байгаа. Гоё. Гэхдээ гэртээ харьж идэх гээд хадгалаад л яваа. Энэ удаад зураг авахгүй ээ.
За энэ Алтан Говь чинь юм юм хийдэг болж, идээгүй л байна. Харьж байж олуулаа идэх санаатай. Тэгэхгүй бол ганцаараа гөвж хаячихаад, бондойсноо гайхах гэж тийм ээ. 
Намар бэлгэнд авсан саван минь дуусчихсан байсан юм. Баярлалөө. 

Гэх мэтчилэн үе үе ийм даллагатай байдаг шүү. Сайхан. Хүн гээч амьтан нээрээ авч л байвал л баярладаг бололтой. Ха ха. Угтаа өгч байж л баярладаг байх хэрэгтэй гэсэн. Хэрэв та тэгж чадвал гэгээрсэн байна аа гэсэн үг. 

Гайхуулахдаа гол нь бус, олоон жилийн дараа эдгээр бүтээгдэхүүнүүд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн байх бол? Оршсоор байх нь уу? гэдэг нь сонин. Тийм болохоор л зураг хөрөгтэйг нь нотлоод үлдээх нь чухал тийм үү?

Ажил маань дундаа орсон, хугацааны хувьд. Чих нүд ам хамар бүгд алт болж байгаа, хихи. Аан бас нас яваад, харьцангуй алт болох нь багассан шиг билээ, зарим нэг садвээр. Хо хо. Жоохон жоохон залуучууд ирж байна, эгчээ гээд л гүйж байна. Яана дөө...

No comments:

Post a Comment