Saturday, June 02, 2018

Буга согоо

Ойрын хэдэн өдөр Японы Нара гэдэг мужаар яваад аа. Нара муж гэхээр буга согоо л нүдэнд харагддаг юм. Тийм болтол нь эд орон нутгаа сайн сурталчилж чадах юм.

Буга гэж яриад байгаа ч хөөрхөн жижигхээн. Хүнээс айхаа больчихсон, эсрэгээрээ гараас нь идэх юм иднэ шүү дээ.
Мужийнхаа захиргааны цэцэрлэгт хүрээлэнд зүгээр л нэг бэлчиж байдаг юм билээ. 
Манайхаар бол Гандан шиг л том сүм байх шиг байгаа юм. Гадаах цэцэрлэгжүүлэлт нь. Тохижилт нь гэх юм ууд аа. Ийм гоё. Лам нар гэх юм уу, ажилчид нь шүтэн бишрэгчдээсээ олсон, жуулчдаас авсан орлогоороо ингэж хөдөлмөрлөдөг юм байна аа.

Түрүү жил Гандан ороход миний жааханд ямар байсан яг тэр хэвээрээ байна лээ. Хөөх ямар сайхан өөрчлөгдөө вэ гэж уулга алдахаар сэтгэл сэргэм зүйл нэмэгдээгүй л байсан. 
Нэлээд том газрыг хамраад цэцэрлэгт хүрээлэн нь байна. Түүндээ ингээд буга согоо нь бэлчээд, жуулчид бас олноороо бэлчинэ. Хи хи. 
http://www.todaiji.or.jp/english/index.html Ийшээ ороод үзчихээрэй. Англи хэл дээр дэлгэрэнгүй байгаа шүү. Нэг бол Нара мужийн аялал жуулчлал гээд ороод үзэхээр зөндөө л зүйл бичээстэй бий. 

Би гарч ажлынхандаа, хөрш эмээ нартаа нутгийн боов олж авахаар гарлаа. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье өө. Гэртээ хөргөгчний наалт авсан. Уламжлал. Охиддоо харин очоод дуртай зүйлийг нь авч өгөхөөр тохиролцсон. Үнэтэй зүйл нэхээд унана аа өнөө хоёр нь. Уг нь эндээс нэг зүйл аваал очвол хямд л тусах юм. Ээж яахав олон хоногоор орхиж явах гэж байгаадаа бантаад ам алдчихсан юм. Хэ хэ. 

Мартсанаас баяраа сайхан тэмдэглэсэн биз дээ? Би ч ойрдоо орой бүр л баяр. Ажил дуустал үргэлжлэх байх. Ккк

No comments:

Post a Comment