Wednesday, April 10, 2019

Жаахан маамаагийн эргэн тойронд

Олон жилийн зайтай, дээрээс нь эднийхээр бол хожуу төрөлт гэдэг тодотголтойгоор багыгаа төрүүллээ шд.

Мэдээж маш их өвдсөн, дахиж төрөхгүй. Хэ хэ.

За тэгээд хөөрхөн байна, үнэр танар, үнэгчлэх, уйлах, шээх баах нь хүртэл. Хэ хэ.

Бас нэлээд төсөөрсөн байна. Жаахан маамаа эмзэг байна.

Эмээ өвөө нь иймийн учир ирсэн бөлгөө, тэр холоос.

Мөн бүрдүүлэх бичиг баримт их байна. Төрсний гэрчилгээнийхээ материалыг өгөх гэж мунгинасаар байтал заасан хугацаа нь хэтэрчихлээ. Дахин нэг материал шуудандах шаардлага гарсан.

Цагаачлалын албандаа бас бүртгүүлсэн. Нэлээд зайтай газар тул ирж очих гэж бас л хэцүү юм.

Эрүүл мэндийн даатгалын бичгээ авсан.

Төрсний дараах 7 хоногийн үзлэг, 1 сарын үзлэгтээ хамрагдсан. Нярайн биеийн жин хэвийн нэмэгдэж байна гэсэн. Гэхдээ л монголд төрсөн маамаа нараас хамаагүй жаахан, чөргөр байгаад, өвөө нь энд нэмэлт сүү өгдөг үү танай японд? энэ тэр гэж асуугаастай.

Энд тэгж нэмэлт сүү, витамин өгдөггүй юм аа гэж би үглээстэй...

1 сар хүрчихсэн тул бага багаар гадаа салхилж эхэлсэн.

Өөр чинь юу билээ? Оройдоо жаахан тавгүйтэж уйлагнахыг эс тооцвол бидэн хоёр овоо тэнхэрч л байна.

За түр баяртай.

Жич 4 сарын 1 биш шүү. Хэ хэ.

6 comments:

  1. томоос том сонин гэдэг гарчиг уншаад шууд л "за ингэхээрээ л энэ хүмүүс төрчихсөн байдаг даа" гээд ороод харсан чинь нээрээ төрчихсөн байсан шд хэхэ. баяр хүргэе эээ, жижхэн мама нь хүү юу охин уу, гоё үнэртэй айл л байгаа байхдаа дүүтэй болсон жижиг аниа хэр байна даа

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ.харин тийм бх шүү тийм ээ.жижигхэн маамаа хүү, шинэ ертөнц бна манайд. аниа нар дүрдээ итгэлтэй жижиг ээж нар бна хэхэ.

      Delete
  2. Сая найз маань төрөөд эргэж очсон. Жоохон хүүхэд ойрд хараагүй ёстой хөөрхөн санагдсан шүү. Тэгэхээр тэр, "За тэгээд хөөрхөн байна, үнэр танар, үнэглэчих, уйлах, шээх баах нь хүртэл." хэсэг бол үнэн хөөрхөн төсөөлөгдөж байна.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ, хөөрхөн ертөнц нэг ширхэг бна шдээ.эд нар чинь.

      Delete
  3. Anonymous11:55 PM

    Yaj mongol fondoor bichdegiin be

    ReplyDelete
    Replies
    1. пс дээрээ монгол фонд суулгачихаад л бичээд бдаг шдээ.

      Delete