Saturday, April 20, 2019

Жордан

10 жилд байхад Жордан ахыг шүтдэг байлаа шүү дээ. Яагаав өнөөх сагсны.

Тэгсэн одоо бага аниа нь сагсны дугуйланд явдаг баатар болоод. Өнгөрдөг бүтэн сайнд болсон сагсны дуйгалангийхны сурталчилгаа өдөрлөгт оролцсоныхоо дараагаар. Аавтайгаа хамт явсан юм. Тэгээд л сэтгэл нь хөөрөөд орохоор болчихсон.

Шалтгаан нэг: Ангийх нь нэг охин явдаг юм байна. 1 жил гаран болж байгаа гэнэ. Тэрнийг дагаж хөөрөх шиг болов.

Шалтгаан хоёр: Хань ижил хааяа завтай үедээ бөмбөг шиддэг юм. Тэгсэн энэ бага сургуулийн сагсны дугуйлангийн дасгалжуулагч багш нар нь таньдаг хүн их байна гэнэ. Охидын багийн дасгалжуулагч бүр манай хойд талын хөрш залуу юм байх.

Хөрш залуу маань манай хоёрыг харчихаад
-Ашгүй ирэв үү? Мөн ч их хүлээсэн дээ.
гэсэн гэнэ. Учир нь том зулзагыг минь орооч гэж ятгаад дийлээгүй юм хөөрхий минь. Том зулзага би спортод дургүй ээ гээд яваагүй, аав нь уг нь оруулчих гэж их үзсэн. Бүр дийлэхээ байгаад тэгвэл бассейнд яв гэж байж явуулж байлаа.

Хань ижил хөөрөөд, явуулаад үзье гээд. Ядаж бөмбөг залж сураг гэсэн. Би ч дотроо миний л ажил нэмэгдэж байна даа, хань ижил бол яавч зөөхгүй, оройтож тардаг хүн, би л махийх нь гэж бодсон ч дуугүй л байлаа.

Сонин дээрээ соохолзоно гэгчээр, дасгажуулагчдаа загнуулаад ирэхээр хошуу нь унжаад л ирнэ, тэр болтол нь хүлээхээр шийдэв.

Явж эхлэхийнхээ урд өдөр нь аавтайгаа гараад сагсны пүүз, шоорт энэ тэр худалдаж авсан. Нэлээд үнэтэй пүүз авчихсан байсан. Аав нь баярлаад, сагсчин охинтой болох ч юм билүү гээд гараа гаргачихлаа гэсэн. Ха ха.

Болтугай гэж ерөөе. Гэснээс одоо 3 дахь маамаагаа ёстой спорттой нөхөрлүүлэх юм гэсэн.

Гурав болон түүнээс дээш маамаатай ээж аав нар мандтугай, амжилт шүү...

2 comments:

  1. 3dahi maamaagiin huisiig hezee zadlaj suprise barih bol gej huleeseer l hehe

    ReplyDelete
  2. хэхэ. хэлээгүй байгаа бил үү? тусад нь бичиж задлая даа.

    ReplyDelete