Ойрд ажил ихтэй тул 9 сар гартал бичлэг оруулахгvй байх. Сэтгэл санаа ч тайван бус тул бичих ч сонирхол алга... Хvмvvс ойрд блогоо хаадаг юм билvv энэ тэр гэсэн байна лээ. Би бас блогоо хаадаг юм билvv ярьшиг зvгээр гэж хvмvvсийг айлгаад л. Хэ хэ. Тоглосон юм аа. Юу гэж хаахав.
Эндхийн бон (お盆-Бон гэдэг нь євєг дээдсийнхээ сvнсийг баярлуулна, бурхан болоочдоо эргэдэг,буян vйлддэг нэгэн зан vйл) гээч амралт болоод хvмvvс амраад байдаг. Би байдаггvй ээ. Гэнэтийн ажил гараад... Хэнхэг хvн л байна. Тvрvvчийн 3 дахь єдєр албаар "агаар уншихгvй" байж байгаад амралтаа аваад гэрээрээ далай явсан юм байна. Байнга "агаар уншдаг", "хэнхэг" байна гэж юу байсан юм гэж бодоод... Далай ч сайхан байна лээ. Монголоос ирэхдээ авчирсан усны хувцсаа анх удаа далай явахдаа ємсєв. Манай охин ээжийгээ хєєргєєд "каасан каваи (母さん可愛い)" гэсэн. Тэрэнд нь би нэг єдрийн турш хєєрлєє гэж. (дараа зураг орууламз)
...Ажилтай холбоотойгоор сэтгэл санаа жаахан дундуур л байна. Тэгж байгаад буцаад цоглог болчихно дєє. Загнуулах тусмаа цоглог болоод л, доромжлох тусам нь долоон бурхан од шиг гялалзаад л. Гэхдээ япон хvмvvстэй учраа ололцохгvй байгаа юм биш, ганц нэг монгол хvмvvстэй учраа ололцтолоо удаад, дунд нь баахан л юм болчих гээд байх юм даа.
Ядаж байхад энэ хар халууныг. Урсаж vхлээ. Ингэж хєлс гаргаснаараа бол над шиг туранхай хvн алга баймаар юм. Бушуухан шиг сэрvv ороосой. Японы захиргааны байгууллагууд (нийтээрээ биш ч байж магад юм) ISO гээд албан газрынхаа хэмийг 28-с доош буулгахгvй. Сэрvvцvvлэгчээ єгєхгvй байж байж нэг юм тасалгааны хэм 30 болсон чинь хальт єгсєн. Олон хvнтэй манай єрєєнд агаар гээч юм нь бєєн нvvрстєрєгч л байна. Энэ мэт байдлаас болж бухимдав гэсэн.
За тэр ч яaхав, санах байх даа блогчидоо...
ooy, ene hunuus neeren ailgachih yum baina l daa, hehe. heduulee bultaaraa neg amralt avmaar yum shigee, za yutai ch eh orondoo ochood saihan amraad sergeed irhiin baigaa biz dee, byambuushkagaa bas sananaa hehe. hurdan ireerei, hurdan uudrug bolooroi.
ReplyDeletetelmen
9 сар болохыг хүлээж байя. Сонирхолтой бичлэг оруулдаг болохоор чинь баяртай уншдагиймаа.
ReplyDeleteУлам сонирхолтой бичлэг оруулах эрч хүчээ хуримтлуулаарай.
Adilxan baij boloxgui shuu. ;) Tegj bgaad sergeed irnee...
ReplyDeleteСониноос би бас агаар уншаад хэхэ. Тэр тухайгаа бичлэг болгон оруулах санаатай байгаа.
ReplyDeleteШинэхэн бичлэгүүдийг тань хүлээж байгаашүү.
Hnnn, tegee yu? ingee yu?
ReplyDeleteSaya l medlee sh d, bichleg unshij...
Hun burt neg iim uye gardag yum tei? Buhniig zogsoogood alga bolmoor, uurshimaar? Gehdee ter uye ni tegej bgaad arilchihdag sh d, azaar.
Bi bolohoor oird blog bichih geheer bainga l hair durlal yarchih geed terneesee tuvugshuud bichihgui bgaa sh d. Yadargaatai gedeg ni, tiim biz dee?
Oyunii umchiig olond hurgedeg bolhoor ni blogoo haaj bolohgui shuu, yu ch tohioldoj bsan, ganbatte kudasai l gemeer bna.