Friday, August 10, 2007

Дурсамж

Хонгор хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайч
Халуу тєєнєтєл, бvсгvй бие шаттал
Хагацашгvй янагаар уруул дээр минь vнс
Налж суугаад зєєлєн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юм аа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хєвж
Шvдний чинь сайхныг, гарын чинь хэнэггvйг мэдэрч
Шvvрс алдан жаргaх гэсэн юм аа

Хонгор хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайч
Бvжин туулайн хэвтэрт бvлээн зєн нуугитал
Бvсгvй сэвлэг ирвэгнvvлж галзуу юм шиг загна
Бvрэг аашаа гээж, бvvр гєлєг шиг гийнатал
Бvхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нємєргє

Хoнгoр хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайл
Чимэг зvvлтийг минь чимээгvйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юм аа

Б.Эмvжин

Энэ шvлгийг анх нэг залуугийн (надаас нэг дvv эрэгтэй дvvгийн маань найз, манайхаар байнга шахуу орж гардаг, цуг МУИС-д сурдаг гээд бид 2 сургуулийнхаа талаар хамж ярьдаг, ном солилцож уншдаг байсан юм)дурсгалын дэвтэр бичээд vлдээсэн байсан юм. Дурсгалын дэвтэрт юу эс бичдэг билээ, тєрсєн он сар єдєр, hobby энэ тэр гээд л... Тэр жил би 1 сарын ... тєрсєн єдрєєрєє МУИС-ийн номын санд тэр залуутай таарсан юм. Тэгээд санаандгvй дэвтрээ эргээд нэг сєхєж хараад орой нь манайх руу залгаарай гээд хэлчихсэн. Аминдаа тєрсєн єдрийн мэнд хvргvvлэх л гэж санасан юм шиг байгаа юм тухайн vед.
Тэгсэн орой нь утас дуугараад надтай ярья гэж байна гэхээр нь авлаа. Танихгvй залуугийн дуу байсан юм. Хэн байсныг нь одоо ч сайн мэдэхгvй, гэхдээ бараг гадарласан л даа. Хэ хэ. Тэр танихгvй залуутай 1 жил гаран утсаар ярьсан байх шvv. Юу ч ярьдаг байсан юм, одоо бодоод байхад.
Дvvгийн маань найз дурсгалын дэвтэр дээрх миний бичсэн (зохиосон биш шvv) шvлгийг ангийнхандаа уншуулаад тэдний ангийн нэг залуу нь над руу залгаад... Нэг хэсэгтээ би гэдэг хvн МУИС-ийн ... ангийнханд од байлаа. Тэдний ангийн нэг залууг дажгvй залуу гээд хэлчихсэн чинь ангийнх нь охин намайг нэг єдєр номын сангаас дуудаж гаргаад тэр залуутай уулзуулсан ч билvv яалаа. Хэ хэ.
Нєхєртэйгєє танилцаад утсаар ярьдаг залууг ор тас мартсан даа. Хєєрхий. Одоо тэдний ангийнхан хаана юу хийж явдаг бол...
Гэнэн хонгор залуу насаа гэж. Тэр vед чинь дєнгєж 18, 19-тэй л байлаа шvv дээ. Тэгсэн одоо...

8 comments:

  1. Anonymous6:04 PM

    Дурсамжаа эргэж санахад их гоё шүү. Хөнгөхөн цагаахан дурсамжийн баатрынхаа тухай сонсоход, урьд нь эрэгцүүлж байгаагүй бодол шинээр төрдөг юм шиг санагддаг.
    Сайхан шүлэг байнаа.

    ReplyDelete
  2. hehe bi lav xoriglovol xurch ch chadaxgui ee... tegeed o'oriinxoo zamaa xo'onoo hehe

    ReplyDelete
  3. bas teruuhendee huurhun dursamj yumaa, hehe, 18-19 nas luugaa butsaad ochih yumsan.

    ReplyDelete
  4. bas teruuhendee huurhun dursamj yumaa, hehe, 18-19 nas luugaa butsaad ochih yumsan.

    ReplyDelete
  5. R.Enhtuyagiin ene shuleg mundag shuu.Ter zaluu ch gesen chamaig dursdag gedegt ergelzehgui b.na

    ReplyDelete
  6. Anonymous6:49 AM

    byambaa arai l hungunuur bodood bh shig bn. magadgui ter zaluu chamaig nasan turshdaa muruuduj yavaa ch yum bilvv.. hen medlee..

    ReplyDelete
  7. Хөөрхөн дурсамж юм аа. Блог чинь их таалагдаж байна.

    ReplyDelete
  8. Заяа: харин тийм. сайхан дурсамж сайхан шүү.

    Чандмань: хориглох тусам нь тайч гээд байхад даа. зоригтой байна шүү. хэхэ.

    Тэлмэн: хэлээд юүхэв, нэгхэн удаа буцаад ирэхгүй юу тээ.

    Бум: магадгүй л юм тээ.

    Anonymous: хөнгөн бодоод байж магад л даа.

    parfume. блогоор зочилсонд баярлалаа.

    ReplyDelete