Монголчууд усыг чандмань эрдэнэ гэж дээдэлдэг уламжлалтай. Энэ нь ус хvний биед ямар ашиг тустайг танин мэдсэний илэрхийлэл юм. Бидний євєг дээдэс байгаль дээрх усны чанар, ач тусыг эртнээс танин мэдэж, булгийн усыг дээд сайн, голын усыг дунд зэрэг, нуурын усыг бохир муу хэмээн зэрэглэж, амьдрал ахуйдаа ялгаатай хэрэглэсээр иржээ. Мєн булгийн ус, худгийн ус хоёрыг "хатуу ус", голын ус, хурын ус хоёрыг "зєєлєн ус" хэмээн ялган vздэг байжээ. Бургилан гарч байгаа булгийн ус бол vнэхээр цэвэр цэнгэг, ариун тунгалаг, анагаах увидастай байдаг билээ. Монголчууд эрт цагаас эхлэн ходоод євдєх, шар хєєрєх зэрэг ходоод гэдэсний олон євчнийг булгийн хvйтэн усаар эмчлэн анагаасаар иржээ. Мєн ес эхэлсэн єдрєєс эхлэн 81 хоногийн турш хvйтэн булгийн уснаас єглєє бvр нэг аягыг ууж, бор шарын гэмээ эмчилдэг, зуны адаг сараас намрын адаг сар хvртэл єглєє бvр булгийн хvйтэн усаар толгойгоо шавшиж тархи толгойн євчнєє анагаадаг уламжлалтай байжээ. Тvvнээс гадна хурын усыг "ариун ус" хэмээн дээдлэн vзэж хоол ундандаа хэрэглэдэг байсан байна. Тэгэхдээ борооны уснаас намрын борооны усыг, цасны уснаас єндєр уулнаас хайлан буусан усыг илvvд дээдлэн vзэж, шvvн тунгааж, ширгээн буцалгаж бадгана, гэдэс ходоодны євчнийг засдаг байжээ.
Хуучны ном судруудад усны эмчилгээний чанарын талаар дурдсан зvйл олон байдаг байна. Жишээ болгож заримыг дурдвал:
-Булгийн хvйтэн ус нь толгойн євчин, цусны євчин, шар євчинд сайн.
-Худгийн ус нь шар євчин, цусны євчин, шvдний євчинд сайн.
-Хурын уснь зvрхний халуун, цайвар хаванд сайн.
-Голын ус нь цанх євчинд тустай гэх мэт.
Мєн зарим номд
-Хоолны ємнє ус уувал хатингар болно
-Хоолон дээрээ ус уувал мах мариа тэнцvv болно
-Хоолны дараа ус уувал мах мариа нэмэгдэнэ
гэж дурдсан байдаг байна.
Мєн хатгаа авч халуурсан хvнийг шагайгаар нь татсан хvйтэн усанд яг нэг минут зогсоогоод гарангуут нь ноосон оймс ємсгєн, 15 минутын турш єрєєн дотуураа тvргэн тvргэн алхуулаад, дараа нь унтуулах арга байдаг ажээ.
ховд хотын ойролцоо нэгэн булаг байх. ганц нэг зуу татчихаад тэрнээс хэдэн аяга уучихаар нэг их согтоод ч байхгүй , шартаад ч байдаггүй юм билээ. Байгаль эх түүний дотор ус гэдэг үнэхээр л эрдэнэ дээ.
ReplyDeleteУс үнэхээр гайхамшигтай. Масарү Эмото усыг судалдаг юм байна. 1956 онд үй олноор устгах бактерлогийн хүчирхэг зэвсэг бүтээх нууц лабораторид ажиллаж байсан эрдэмтэд хуралдааны явцад хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ. Тэд цэвэр уснаас өөр зүйл уугаагүй гэсэн нь мөрдөх ажиллагааг мухардалд оруулжээ. Жирийн уснаас хордсон гэж тайландаа бичсэн ч би түүнтэй санал нийлдэггүй. Тэдний ярианы хортой мэдээллийг ус хүлээн авч дамжуулсан гэж Масарү Эмото үзжээ. 3 ижил шилэн саванд будаа хийгээд усаар дүүргэжээ. Өдөр бүр нэг дэхэд баярлалаа, би чамд хайртай, нөгөөд нь чи тэнэг, 3 дахид нь юу ч хэлэлгүй орхижээ. Хэсэг хугацааны дараа үзвэл 1-р нь их сайхан өнгөтэй болж, 2-р нь өмхийрч, 3-р нь харлан мууджээ.
ReplyDeleteХэрвээ сонирхож байвал энэ тухай нийтлэлийг Зууны мэдээ сониноос 2007.08.08-ны дугаараас Б.Галааридын нийтлэлийг уншаарай.
Бас эрдэм шинжилгээ судалгааны "Вода" нэртэй кино бий.
Усны тухайд бол би өөрөө усгүйгээр нэг цаг ч байж чаддаггүй муу ч гэмээр юмуу сайн ч гэмээр юмуу зуршилтай. Манайхан гэрийнхэн намайг усан цэцэг гэдэг юм. Энэ нэрэндээ их дуртай. Надад хаанаас тийм булгийн хүйтэн ус олдох билээ, буцалсан усыг бол маш их ууна, өдөрт доор хаяж 6 аяга уудаг. Тийм болохоор энд тэнд дутуу хаасан крантнаас гоожиж байгаа ус харахаар бие эвгүйцээд заавал очиж хааж тогтоодог. Ер нь хүний бие махбодь дахь бүх үйл ажиллагаа усны тусламжтайгаар явагдаж байдаг. Усгүй бол амьдрад гэж үгүй биз.
ReplyDeleteБас сүүлийн үед монголын зах зээл дээр цэвэр ус нэртэй бохир уснууд их байдаг болжээ. Ямар ч чанарын шаардлага хангаагүй шүүлтүүрээр ус шүүдэг , тэр нь ходоод гэдэсний шархлаа үүсгэж мэдэхээр хэмжээнд хорт бодис агуулж байгаа.
Pizdamn dald. Or
ReplyDeleteБоов минь бостол зүрх мину лалар болтол авч байна
ReplyDeleteБоов минь бостол авжийшдээ
ReplyDeletegrah
ReplyDelete