Tuesday, December 04, 2007

Бас л яруу найраг

Ойрд яруу найргаар євчлєєд... Блог андууддаа амьдаагийнхаа бичсэн шvлгээс сонордуулъя. Саяхан блог хаягийг нь олж авсан юм. Дээхэн блогтоо "Yндсэрхэг бай" гэдэг шvлэг оруулж байсан даа. Тэрхvv шvлгийг бичсэн юм. Харин амьдаа маань эрэгтэй хvн юм билээ.

Ай бурхан минь

Ай бурхан минь юу вэ ?
Энд бvх юм байраа сольчихож
Эгшигт хvмvvс энд тэнд ганцаараа
Эрvvл сэтгэлгээ зvрхэндээ шархтай vхлvvт
Эцсийн удаа хорвоог харах харц айдсаар дvvрэн
Эргэж ирэхгvй одсон гэрэл гэгээний хойноос шvлгийн мєрvvд хєвєрнєм
Ай бурхан минь юу вэ ?
Энд бvх юм байраа сольчихож
Тэнгисийн хєвєєнд одод гэрэлгvй хєвж
Тэнгэрийн цээжинд гэрэлт цохнууд гийж
Тэртээд гээгдсэн зєв сэтгэлийн тухай євгєн хуурч домог хайлахад
Тэр чинь байгаагvй юм гэж харанхуй хvйтнээр дуугарна
Харанхуйд амьд vлдэгсэд сарны гэрэлд дулаацаж
Харанхуйд єєрєєсєє тєєрєгсєд амгалан зvvд зvvдэлнэ
Харанхуйд маргааш ч ирэхгvй єнєєдєр vргэлжилнэ
Харанхуйд адгуус хаанчилж тэнгэр холдож байна
Єглєє нар мандаж шvvдэр хатахад
Єглєє vхлийн бодол зvрхний гvнд гэгээ болон амилахад
Єглєє єєрийгєє танихад сэтгэшгvй нэг бодол vлдэхэд
Єглєє єглєє ч бас уйтгар гунигаар дvvрэн байна

Ц.Бямбажаргал

9 comments:

  1. Huue, Byambaa maani huvtssaa solichij. Tanisangui, garaad yavah duhluu sh dee.
    Goyo shuleg baina. Urid ni unshij baigaagui shuleg oruulsand bayarlalaa.

    ReplyDelete
  2. Би шүлэг, найраг гээд тусд нь бичиж тэмдэглэдэггүй байж.
    Уншдаг блогт маань шүлэг тавьчихаар харин заавал унших ёстой гэдэг юм шиг байгаан. ккк Уншиж байж л салдаг. Энэ шүлэг чинь яагаад ч юм галав юүлэхийн өмнөх үеийг зөгнөөд байна уу даа.

    ReplyDelete
  3. Би шөнөд хайртай. Бүр тас харанхуйд нь. Тас харанхуй шөнө байгаагүй юм гэхэд ӨГЛӨӨ гуай, НАР гуай хоёр юуны дэвсгэр дээр гэрэлтэн харагдах вэ?

    ReplyDelete
  4. мундаг юм оо, шүлэг бичдэг хүмүүс.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Хүн улам бүр "хүн"-ээсээ холдсоор л...

    ReplyDelete
  7. Сайн бичжээ.

    ReplyDelete
  8. Anonymous8:36 AM

    Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

    Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
    Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

    ReplyDelete
  9. com uldeesen buhendee bayarlalaa.

    Ganaa_bj: goyloon daashinz gesen. jaahan ert umschihsun, huuruud.

    Zaya:shuleg dajgui sh dee. Harin setgel sonin bolgoson shuleg sanagdaad.

    Amaraa ah: ta ch argagui zohiolch hunii nudeer haraad bnaa daa.

    Hundaga: harin tiimee. shuleg bichdeg mundag humuusiig tsaanaa l neg bishreed bdgiin...

    Bumaa ah: ug ni hun hundee oirhon bh yumsan tee.

    Arsun: harin tiin, sain bichdeg humuus bnaa. tsaana chin.

    Monzaluu: blogoor chin orj sonirhnoo.

    ReplyDelete