Saturday, December 22, 2007

Сиймхий ч гэсэн блог минь

Удаан хугацаагаар алга болсонд гvнээ уучлал хvсьеэ эрхэм блогчид оо!
7 хоног монголоос ирсэн 3 дадлагажигчдыг дагуулж, орчуулга хийгээд. Халтуурны орчуулга хийчихгvй байх юмсан гэж хэрэндээ их хичээсэн гэж байгаа. Гэхдээ мэдээж тєгс тєгєлдєр юм гэж юу байхав. Баахан тоо гарч ирэхээр нь паг болж байгаа юм даа. Эдний тооны ман (万), окv (億) гэсэн хэллэгvvдийг орчуулах гэж тамаа цайна. Би ч улаан цайм хэдэн тэгтэй вэ гээд асуугаад орхидог юм. Нэрэлхээд нэрээ идэх биш, тэгж байгаад сурна биз дээ.
Монголчууд ирэхээр л орой болгон vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж хар цагаан Чингис архи уух гэж. Манайхан ч бас л vндэсний vйлдвэрлэлээ сайн дэмжих юм дєє. Хэдэн ч шилийг барьж ирсэн юм бvv мэд. Оройд 1 шил зоолттой ууна, эгчийг за маргааш эрт ажилтай, одоо унтаж амрая гэхгvй л бол давраад дахин нэг шил юм гаргаж ирэх гээд л сиймхий хайгаад унана. Уудаггvй ээ гэхээр нутгийн юм амс гээд захиргаадна. Амсаад л буцаагаад єгєхєєр монгол хvн 3 татнаа гээд л уулгана. Золтой л архинд орчихсонгvй. Хамаатны ахдаа хэлсэн чинь эмэгтэй хvн архинд их амархан ордог юм, болгоомжтой уу гэсэн. Нээрээ л болгоомжтой байхгvй бол архинд донтох (アルコール依存症、alcohol dependence syndrome) гээч нь болчихвол хэцvvеэ тийм ээ.
Тэд нараас арай хийж салаад єрєєндєє орохоороо оймсоо нэхнэ. Хэдэн оймс нэхсэн гэж бодож байна? Том хvний 3 оймс нэхсэн. Єнєє жижиг 3 оймстойгоо нийлээд 6 болсон. Оймс нэхэлтээр мастер хамгаалахаар ч болсон байгаа биз дээ. Урт настай удаан жаргалтай оймсоо маргааш 12 сарын 25-нд хvмvvст нь бэлэглэж санаагаа амраана. Тэхгvй бол шєнє оймсоо дуусгахгvй бол гэж зvvдэлж сэрээд байнаа.
Нээрээ манай гэрийн pc бас жаахан гажигтай болчоод байнаа. Хэд хоног гэртээ амрахдаа сайхан блогоо идэвхитэй бичье гэж бодсон юмсан. За ямар ч байсан дараагийнхаа бичлэгээр явсан газруудын сонин сайхан зураг оруулнаа.

13 comments:

  1. Ertuud Chibad haraar baidag heden mongolchuudtai taaraldsan. Mashin dardag heden nuhduud delguur orj smirnoff heden shiliig avch ireed daruulga ch baihgui stakanaar toiruulaad l, nas lav tavi garsan bololtoi neg ah gol durd ni toglood l. Mongolchuud haa ch yavsan mongol zangaa orhihgui bololtoi.

    ReplyDelete
  2. Архийг ч монголчууд, дөч хүрээд дөнгөж амс гээд л их журамтай бага уудаг байсан, хойд ахаас сурсан эд байх. Сайхан баярлаарай, шинэ онд бүх юм сэтгэгчлэн бүтэн болтугай.

    ReplyDelete
  3. Neeree neg tiimerhuu yum baidag shuu. Zugeer ch ugui uuhgui gesen negee ulam shahah n' bur hecuu.
    Byambaadaa bayariin mend hurgeed, shine ondoo amjilt, buteeleer duuren baigaarai gej yorooyo.

    ReplyDelete
  4. oird haragdahgui baisan bas l zavgui deerees n oimsoo nehseer l. shine jilee saihan temdegleerei, eruul enh sain saihan buhniig husey

    ReplyDelete
  5. Завгүй байжээ. Надад нэг оймсны юм бодно байгаа.

    ReplyDelete
  6. өө, за ямар ч байсан тэгж байгаад арай завтай болох байлгүй дээ. Манайхны тэр "уу" гээд шахах уу? бүр шал дургүй хүрчихдэг юм.
    Мартснаас Монгол хүний архинд зохицох чадвар бусад үндэстнийг бодвол муу гэнэ лээ шүү. Тэгээд л бид архичин болдог гэнээ. Эрдэмтэд баталсан гээд мэдээгээр ярьж байна лээ. Тийм болохоор тэрийгээ хэлээд бултах аргатай боллоо гээд би олзуурхаж байгаа. Хэхэхэ

    ReplyDelete
  7. Bi bas neg heseg japan hel surah gej uzeed baraagyi haysan daa, tegj bgaad l orchind ni ochij biaj surna daa. Chi ch orchuulga hiigeed yavaad bhiig bodohod sain yum shig bnaa. Za tegeed nutgiin ah duu nartaigaa Arhian baga uuj Airagaan taavaaraa uugaarai xexe

    ReplyDelete
  8. Сайнуу аниагынхаа блогоор оролгүй их уджээ.

    Сархад савнаасаа бусдыг дийлдгийг санаж явбал болох байлгүйдээ.

    Бямбаа аниадаа шинэ ондоо ажил тань амжилттай, амьдрал тань аз жаргалтай, блог тань дүүрэн бичлэгтэй байгаарай гэж ерөөе. Гол нь Эрүүл мэндээ бодоорой.

    ReplyDelete
  9. Зул сарын баярын мэнд хүргэе.

    ReplyDelete
  10. Oims nehej surah yumsan, ene jil ugaasaa ungerchee, daraa jil udiid harin neg turiitei suuj baihnaw uu ugiu yu, oims blog 2-oo uralduulaad l baigaarai.

    ReplyDelete
  11. Zul saryn bayaryn mend hurgeye.

    ReplyDelete
  12. bugded ni zul saryin mend shuu.

    ReplyDelete
  13. Anonymous7:55 PM

    Hello. And Bye.

    ReplyDelete