Thursday, December 13, 2007

Сайхан аав ижий хоёр минь

Яруу найргийн ертєнцєєр аялах сайхаан гэж... Энэ удаад дараах шvлгийг зориулж байна. Улам дэлгэрэнгvй унших хvсэлтай хvмvvс дараах хаягаар орж сонихроорой.
http://www.buleen.blogspot.com/

Сайхан аав ижий хоёр минь

Хар дарж зvvдэллээ би
Хєлгvй их далайд хєвж явна гэж зvvдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлvvрдэж явна гэж зvvдэллээ
Зах нь vл vзэгдэх далайн дээгvvр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бvжиж байх юм
Миний танихгvй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зvvдэллээ
Гэнэт бараан vvл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хєєлєє
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зvг сэлvvрдлээ гэж зvvдэллээ
Хєєж буй давалгааны тvрvvч завь цохиход
Хєєрхий би сэлvvрээ алдаж байна гэж зvvдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хvртэл гэрэлээ нуусан байна гэж зvvдэллээ
Хоёр гарт минь сэлvvр гэнэт баригдаж
Хоромхон зуур бvрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрлийн зvг хvчээрээ сэлvvрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зvvдэллээ
Арал дээр гарсан би Аварсан сэлvvр,завиа хэсэг мартлаа
Хєєрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлvvр нь аав,ижий хоёр минь байна гэнэ
Их далайтай тэмцэн хvvгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хvv рvvгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хvv гэх шиг харсаар
Яруухан их хайраар хvvгээ тэвэрсээр холдож байна гэж зvvдэллээ
Муу хvvдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гvйцэхгvй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зєндєє уйллаа муу хvv чинь.

Хєх-эгшин бvлгэм

9 comments:

  1. Яруу найраг гэдэг этгэлийн их ариусал юм даа. Бичдэггүй юмаа гэхэд уншихад ч гэсэн сайхан шүү

    ReplyDelete
  2. Anonymous8:16 PM

    cool. BZ

    ReplyDelete
  3. Сайхан шүлэг байна.

    ReplyDelete
  4. Энэ бvлгэмээр очоод ирлээ. Амжилт хvсье.

    ReplyDelete
  5. Ene humuus neeree ger ornoo sanatal goyo goyo shuleg oruulah yumaa. Geree buur sanaj orhiloo. Muu eejteigee neg yariya daa, yag odoo.

    ReplyDelete
  6. Saihan shuleg bna. chi bas aviyastai yumaa, nehsen oimsiig chin haraad helj bn shuu :-)

    ReplyDelete
  7. Ene busgui dahiad zunduu olon oims neheed uugeeree orj ireh zavgui l yavaa yum baina daa. Beleg uguh olon huntei bololtoi. Gar chini tsutsaj baigaa baih daa. Nehej chaddagsan bol hagas hugasaas ni ch gesen hiiltsehgui yu.../laag sanaa tavisan, amnaasaa tsaashgui ee/

    ReplyDelete
  8. Өнөө өглөө манай нэгэн ажилтны аав нь орж ирээд гарлаа. "Охин минь ойр ойрхон ханиад хүрээд байх юм" гэснээ паар дарж үзээд, "Танайх сайн халдаг хэрнээ, дулааны алдагдалтай юм байна" гэж хэлээд гарлаа. Охин нь хүнтэй суугаад хүүхэд гаргаад тусдаа гараад айлын авгай болчихсон ч аавын хувьд нялхаараа л байх юм даа.
    Дулааны алдагдалтай өрөө маань энэ аавыг ороод гарсны дараа халуу дүүгээд л явчих шиг санагдлаа.

    ReplyDelete
  9. humuusee bi jaahan zavgui bgaa shuu. tegj bgaad ornoo. bas Ganaa egchiin helsen unen shuu, oimsoo nehseer l bgaa shuu. za tur bye. bugdiis shov hiilgey.

    ReplyDelete