Saturday, January 12, 2008

Буцдаг хорвоо

Эмээ маань миний тєрсєн єдрєєр хальчихсан. Бие нь муу байсан юм. Сэтгэл санаа жаахан тиймхэн л байна.
Намайг энд ирснээс хойш миний хайрладаг, намайг бага залуу гэлтгvй vргэлж дэмждэг, намайг хvндэлдэг хvмvvс нэг нэгээрээ хорвоогоос буцаад байх юм даа. Анх 2004 онд японд ирэхэд 1 сарын дараа аавын маань ах талийгаач болж. Ганцаараа байсныг ч хэлэх vv, гэртээ цурхиртал уйлж билээ. Япон хэл сонгож байхад их дэмжиж байсан юм. Хvн гэдэг ханз зааж єгч байсан юм даг. Ингээд дурсаад байвал олон сайхан дурсамж бий дээ.
Эмээ маань намайг анхных нь зээ гээд их сайн. Хэдийгээр эмээ дээрээ єсєєгvй ч байнга эмээгийнх рvvгээ тэмvvлдэг, бид 2 хоёр биенийгээ ойлгодог хоёр байсан юм. Эмээтэйгээ их ч олон удаа даалуудсан даа. Заримдаа нэг тал болж байгаад тэрvvхэндээ хєєрхєн булхайцаж байгаад хожно, тэрэндээ бид 2 их додигор гэж жигтэйхэн. Сvvлдээ эмээ бид 2-ыг нэг тал болгохгvй гэдэг болж билээ. Эмээгээ ирэхээр нь сэтгэлийг нь бодоод хичээлтэй байсан ч даалууддаг байж. Эмээ даалуудах уу гэж асуухаар аймаар дуртай, чи тэгээд хожих юм уу л гэнэ. Манай гэрийн даалуу цагаан, гаднаас нь зарим нэг модоо таниад байдаг байсан болохоор эмээ єєрийнхєє хар даалуутай ирнэ. Тэгээд тэр хар даалуугаар нь тоглохоор яалт ч vгvй хожигдоно доо хєєрхий...
Хийсэн хайлмаг нь ямар гоё амттай гэж санана. Дєнгєж болсон хайлмагнаас нь бараг л таваг дvvрэнг идээд эмээдээ загнуулна...
За уйлах нь ингээд дуусгая.
Диваажинд залраад муу зээгээ дээрээс харж яваарай. Зээ нь таныхаа нэрийг хугалахгvй єндєрт єргєж явахыг хичээнээ.

10 comments:

  1. Bi aaviinhaa eej deer o'sson, emeedee ih ataman huuhed baisan. O'oroo eh bolchihood huuhdee daguulaad emeegiind ochihod huuhdiin nud hariulj baigaad nadad dandaa baavgaitai ch yumuu tom chiher o'gdog baij bilee. Emee maani divaajind zalraad olon jil bolj baina. Chinii bichlegiig unshaademeegee sanachihlaa. Minii duu taivshir daa. Chi l sain saihan yavj baival emee chini, emeegiin chin suns bayarlah bolno.

    ReplyDelete
  2. Emee maani ongornoos hoish sar orchmiin daraa zuudlegdej ehelsen. Ineej zuudelbel buyan guij baina gedeg yaria urid ni sonsoj baisan ch gants ch udaa lamd ochoogui. Oroitoj hiisen buyan buyan boloh bolov uu.

    ReplyDelete
  3. Миний дүү биеэ барьж, сэтгэлээ татаж яваарай. Ирдэг буцдаг хорвоо гэж хүн болгон хэлдэг ч яг өөр дээр тулаад ирэхээр үнэхээр хэцүү. Буян сайн бодож явахаа надаар хэлүүлэлтгүй биз. Хүүхдүүддээ, цаашдаа ач зээ нартаа яг эмээ шигээ л байж чадвал болох нь тэр... Бүх юм сайхан болноо.

    ReplyDelete
  4. Anonymous11:08 PM

    Гүн эмгэнэл илэрхийлье. Chandmani

    ReplyDelete
  5. Anonymous5:43 AM

    byambuushkadaa gun emgenel ilrehiiley, emee chin teer ter deerees ach ohinoo shirten hiij buteej baigaa zuiliig n baharhal duuren hartsaar shirten suugaa gedegt itgeltei baina. buh yum saihan bolno oo gej bumaa ah ihs aihan heljee. ene ugiig davtaya daa, buh yum saihan bolno oo neeren shuu.
    telmen

    ReplyDelete
  6. Эмгэнэл илэрхийлье. Сэтгэлээ өөдрөг байлгаж буян vйлдээрэй.

    ReplyDelete
  7. Emgenel ilerhiilye. Hun nas ahih tusam oir dotnii humuus bucaad eheldeg n' horvoogiin jam yum uu daa. Sain torol olj toroh boltugai gej zalbirya.

    ReplyDelete
  8. comment uldeej, setgel sanaagaar demjsen buh anddaa bayarlalaa.

    byambaa ni tsoglog bnaa. bur ch ih hicheeh bolno.

    ReplyDelete
  9. Minii duu tsovoo sergelen ajilsag busgui shuu. Emee ni minii duugiin setgeld urgelj hamt bh bolnoo.

    ReplyDelete
  10. Гүн эмгэнэл илэрхийлье. Ум Маа Ни Бад Мэ Хум.

    ReplyDelete