Friday, December 12, 2008

Шүд шүд шүд

Эрүүл байхад шүд их үүрэгтэй гэдгийг хэн бүхэн л мэднэ. Гэхдээ биднийг бага байхад энэ талаар их муу анхаардаг байж дээ. Өглөө л шүдээ угаадаг гэсэн ойлголттой байж. Би өөрөө их шүд муутай, энэ нь багадаа цэцэрлэгтээ явахгүй гэж уйлахад аав чихэр өгдөг байсантай шууд холбоотой. Өглөө сэрэхдээ шууд гараа тосдог байсан гэсэн. Одоо аавдаа та надаа яах гэж чихэр өгдөг байсым бэ гэж уурланаа хэхэ.
Тийм болохоор охиныгоо шүд нь эрүүл байгаасай, хүний өөдөөс хараад нүүр дүүрэн инээмсэглэж байгаасай гэж бодоод шүдэнд их анхаардаг юм. Хатуу чихэр ерөөсөө өгдөггүй, өөрөө ч нээх идээд байх гэдэггүй. Гэм нь шокладанд нугасгүй, тэр бол миний нөлөө. Алдаагаа засах гэж хичээж буй.
Орой унтахдаа угаана, эндхийн цэцэрлэгт өдөр хооллосны дараагаар оо хэрэглэлгүйгээр зөвхөн сойзоор угаадаг юм. Бас улиралдаа шүдний эмч дуудаж авчраад хүүхдүүдээ үзүүлээд хорхойтой шүдтэй хүүхэд байвал эцэг эхэд нь бичгээр мэдэгддэг юм билээ. Тэгсэн хэдий ч шүд нь хорхойтоод байх юм.
Саяхан хамрагдсан үзлэгээр шүд хорхойтсон байна гэхээр нь шүдний эмнэлэг явлаа. Шүднүүдэд нь нэг улаан юм түрхэж өгөөд усаар зайлуулж байнаа, тэгсэн өнөөх арилахгүй шүдэнд нь наалдаад үлдчих юмаа. Энэ бол шүдээ дутуу угааж буйн шинж гэнэ. Тэгээд орой бүр өөрөө шүдээ угаасны дараагаар ээж нь оо гэхгүйгээр сойзоор нь угааж өгч бай гэнээ. Хүүхэд өөрөө шүдээ сайн угааж чаддаг болтол нь. Дараахан нь цэцэрлэг дээр нь шүдний талаар сургалт явуулна, ирж оролц гэнээ. Давхиад очлоо. Энэ удаад зөвхөн 6 настай хүүхдүүд, тэдний эцэг эхүүд цугларсан юм. Энэ нь их учиртай жанцантай, жанцан гэдэг нь манай өвөө гэдэг шиг л. Юу гэхээр 6 насанд нь ургадаг том хүний шүд мэргэжлийн хэллэгийг нь хэлж мэдэхгүй юм. Японыг нь орчуулбал 6 насны мөнхийн шүд хэхэ. Тэр нь хамгийн хойд талын араа. Түүнийг яаж угаах, яагаад заавал сайтар угаах ёстой вэ гэдэг талаар шүдний эмч яриа хийдэг юм байна. Тэгээд баахан сувилагч нар тойрч яваад л хэр угааж байгааг нь хараад, буруу угааж байгаад нь зааварлаад өгдөг юм байна.
Ер нь орчин үед хүмүүсийн идэж ууж буй зүйлээс хамаараад эрүүний хөгжил муудаад, өргөн шанаа, эрүүтэй хүн ховордоод байгаагаас болоод шүд нь наана цаана ургах болсон гэнэ. Гэхдээ энэ хэдэн арван жил дамжиж, өнгөрч байж тийм болдог гэсэн л дээ. Миний бодлоор энэ япончууд нь бүр их эрүү шүдний хөгжил муутай юм шигээ. Дандаа л зөөлөн юм иднэ, дээр нэг япон манай хуушуурны гурилыг хатуу байна гээд хаячихаж билээ. Хуушуурны гурилыг хатуу гэж байгаа улсууд ямар юм иддэг нь ойлгомжтой.
Хүн хэлэлтгүй манай монголд ч гэсэн дээ, сүүлийн үед ааруул цагаан идээгээ идэх нь ховордоод гадны нээх нялуун чихэр жимс идэх нь ихсээд ялангуяа хүүхдийн эрүү шүдний хөгжил муудаж байгаа гэж сонссон юм байна. Бас шинэ төрлийн өвчин нэмэгдэж байгаа гэсэн, жишээ нь сахарын өвчин гэх мэт...

Ингээд л би гэдэг хүн охиныхоо шүдийг орой бүр угааж өгдөг ажилтай, хааяа бас залхуурнаа... Ээж нартаа хүүхдийнхээ шүдийг сайн угаалгаж байгаарай, бага насны хүүхдийг бол заавал оо гэхгүйгээр зүгээр л сойзоор угаагаад усаар зайлуулахад болно гэсэн шүү. Ингэж угаахдаа хүүхдээ дээш нь харуулж хэвтүүлээд өөрөө яг шүдний эмчийн "байрлал"-р зогсож байгаад угаана. За тэгээд бүх ээж нарт амжилт, би нь бас залхуурахгүйг хичээнээ.

7 comments:

  1. Нээрээ энэ шүдээ арчилах талаар японы эмч, багш нар шиг анхаараад байвал ч..
    Би бас нилээн хэдэн шүдээ алдаад, нилээн хэдийг нь цоолуулчихсаны хувьд асар харамсдаг юм байлээ.
    Энэ харамсалыг үр хүүхдүүддээ амсуулахгүйн тулд эцэг эх нарааааааааа..... гэж ирэээл ухуулах юмсан гэжүү.

    ReplyDelete
  2. Монголчууд бас яахав дээ, анхаарч л байгаа бололтой. Саяхан ЭМЯ-ны нэгэн төсөл надаар 6 настай хүүхдүүдэд зориулсан эвлүүлдэг тоглоомын зураг зуруулсан. Түүн дээрээ Супермэнийг шүдээ угааж байгаа байдалтай дүрслүүлсэн.

    Яг хэрэг дээрээ тултал, 6 настай хүүхдийн санаанд бууж үлдсэн монгол үлгэрийн баатар байдаггүй юм билээ.

    ReplyDelete
  3. hee, yasan ch ajiltai eej ve dee. yun huuhdiinhiig baitugai ooriinhiigoo ugaah gej baina gej boon ajil, kkk.

    ReplyDelete
  4. Neeree ikh chuhal asuudal bolgodog yum bilee. Ter ni ch zuv shig. Amni hundiin ariur tsevert aimaar anhaardagt tsochih shig l bolj baisan. Saihan heregtei bichleg bainaa.

    ReplyDelete
  5. yoy sayhan bi agt araagaa avhuulsiishdee. uvduud uilii min uzsen. avhuulsnii daraa heden udur hunduurleed...yoh bailaa.
    bi uuruu ih shud muutai hun tul chamta adilhan huuhduudiinhee shudiig ugluu oroi burt ugaah tuhai bainga lekts unshdiim, bas chiher chokonoos holuur bailgah talaar bainga temtseestee. ternee achaar huuhduud maan buv buten shudtee shuu.

    neereen uund eej nar l ih uuregtee shoo. yep! bugded n amjilt!

    ReplyDelete
  6. Heleed yah ve, shud gedeg mash tom asuudal shuu. Bi uuruu shud muutai bolohoor huugee bagaas ni shudiig ni archlah gej buun yum boldog bailaa. Haa ochij harin gaigui l shudtei baigaa.

    Manaihnii nyalh huuhdee amnaasaa hoollodog hamgiin buruu zurshil shig sanagddag. Shudnii uvchin ene teree shuud l "Mai" geed huuhdedee ugchihsunuus yalgaa yun...

    ReplyDelete
  7. harin tiim, Ganaa_bj giin helsenchlen amnaasaa hoolloh hamgiin buruu gesen shuu, 8 nas hurtel ni amaaraa damjuulj nyangaa aldaahgui bol huuhed mash eruul bdag gesen ... hehe neh undeslelgui yum bichchlee gehdee neg iimerhuuyum sonssiin bn.
    jich: eikyuusi - yasan shud

    ReplyDelete