Thursday, January 29, 2009

Банана үнчи

Охин: Ээжээ, би өнөөдөр банана үнчи датта.
Ээж: Яагаад заавал банана үнчи гэж?
Охин: Банана үнчи гэдэг нь байна ш дээ, хоолондоо ногоо сайн идэж байнаа, гэдэс чинь хэвийн байнаа гэж байгаам.
Ээж: Банана биш өөр үнчи байвал яах уу?
Охин: Жишээлбэл, жижиг бондгор бондгор, бас шингэвтэр үнчи байвал ногоо бага идэж байнаа гэсэн үг. Тэхээр ногоо сайн идэх хэрэгтэй.
Ээж: Аан. Ээждээ өдөр бүр үнчигээ ямар байсныг хэлж байгаарай. Ээж нь бас өөрийнхөө үнчийг харж байнаа.

Хэдэн жилийн өмнө охин бид хоёрын хооронд болсон яриа. Охин минь энд ирээд хэдэн сар болсны дараа л даа. Цэцэрлэгт нь багш нар нь зааж өгсөн гэсэн. Одоо ч бид өнөөдрийн үнчи ямар байсан гээд л хоорондоо ярьдаг юм.


PS: Үнчи гэдэг нь баас гэсэн үг. Хэ хэ. Японы бусад газарт банана үнчи гэж хэлдэг эсэхийг сайн мэдэхгүй, Түмээ андаас асуунаа.

Монголд ямар үнчи байвал сайн байдаг вэ?

6 comments:

Optimistic_Honest_Friendly said...

Сайн байна уу та? Танд болон японд ажиллаж амьдран, сурч буй бүх монголчууддаа дуулгах зарын чанартай зүйл байна. Цагаан сарын баярыг 2 сарын 22-нд Токиод тэмдэглэхээр Азийн Гүүр хэмээх байгууллагаас бэлдэж байгаа бөгөөд энэ жил анх удаа монгол улсаас төлөөлөл оролцох гэж байгаа учраас маш баяртай хүлээж аваад, улам олон монголчуудыг хамруулан эх орноо ч сурталчлах боломжийг олгож буй учраас та бүхэнд хэлж байна. Та таньдаг бүх хүмүүстээ дуулгаад цагаан сараа нэг дор цуглан өнгөрөөе хэмээн уриалах гэсэн юм.

Г.Дарамбазар said...

Үнчи эзнийхээ талаар их олон мэдээлэл агуулдаг шүү. Энпицү үнчи - шамбарам гэдэг ч юмуу

Anonymous said...

bas odort heden udaa? gesen davtamj ni chuhal yum shig baigaam ugui yu?

Bayasum said...

Монголд бол сайхан тос даасан голигор хэлбэрээ алддаггүй хүрэн үнчи л сайн даа..
:P

munkhuu said...

Hi. Hugshuun baas ih yrih umaa. Deer ohiniihoo baasiig maltaj maltaj shud oldog neg tuuh bas bsaan. Masaka suki ja nai yo nee. Juudan. Hihi, toglosiin.

Муланка said...

Монголд ямар байдаг юм бүү мэд. Дээхнэ үед нэг япон жуулчин монголд ирээд, өдөржин хүнд хоолоор дайлуулаад орой нь тэсэлгүй гэрийнхээ гадаа хүндэрчихсэн гэнэ. Тэгсэн орчуулагч нь санаа нь зовоод дээрээс нь үхрийн аргал авчраад тавьчихсан чинь маргааш нь нөгөө япон нь гайхаад тойроод харж харж байснаа зургийг нь дарсан гэсэн,хэхэ.