Monday, February 02, 2009

Охины яриа

Ээж: Миний охин аав ээж хоёртоо хаанаас ирсийн?
Охин: Монголоос.

За энэ бол охиноо монголд жил эмээ өвөө дээр нь орхиж явчихаад энд авчраад удаагүй байх үед л дээ. Тэр үед гурав, дөрөвтэй байсан.

Ээжийн ээлжит асуулт: Миний охин ээж аавдаа хаанаас ирсийн?
Охин: Ээжийн гэдэснээс.

Одоо үеийх нь хариулт, 6 настай шүү дээ.


Хэдэн жилийн дараа "аавын ...-с " гэх бий дээ, тэр үед ээж нь энэ асуултаа асуухгүй л дээ хэхэ.

8 comments:

Pearle Deppsu said...

Нөгөө хүүхэд хаанаас гардын гэхэд нь "Хаагуур орсон тэндээсээ л гарна шд" гэдэг шиг үү ккк...

ЗОРИГТ 8 said...

Хүүхэд гэж хөөрхөн шүү.Батпүрэв ах ч гэсэн багадаа тйим хүүхэд байсан гэсэн. Аргагүй дээ

Chandmani said...

Чамайг асуунгуут "ээж та одоо болтол үүнийг мэддэггүй юм уу даа. утгагүй зүйл асуух юм гэнэ дээ."

Sienna said...

Сайн уу, ойрд манайхаар үзэглэхгүй яагаа вэ. Миний анхны ном хэвлэгдсэн шүү дээ http://sienna.blog.banjig.net/post.php?post_id=135093

Ирж баяр хуваалцаарай :)

Sienna said...

Баярлалаа :), sienna_mn@yahoo.com гэсэн мэссэнжерээр нэг завтай болохоороо шагайгаарай. Нэ нөхөр ёсны зөвлөгөө авах гэсэн юм.

mycolorfulworld said...

Одооны хүүхдүүд чинь аймаар болцон. Мэдээлэл гэдэг мангаа хаагуур л бол хаагуур урсаж орж ирээд байхад мэдэхгүй гээд ч яахав.

ZAYA said...

Хүүе ээ, нэг онигоо яръя.
Нэг охин ээжээсээ
Би яаж төрсөн юм бэ? гэж гэнэ.
Ээж нь: Эхлээд аав чинь сокны шилэнд нулимаад дараа нь ээж нь нулимаад цонхон дээр тавьчихсан чинь маргааш нь чи сокны шилэнд орчихсон байсан гэж хариулжээ.
Охин маргааш нь цэцэрлэгийнхээ найз хөвгүүнд хэлээд хоюул туршихаар болжээ.
Тэгээд хүү нь эхлээд шил рүү нулимаад дараа нь охин нулимаад цонхы тавцан дээр орхиж гэнэ.
Маргааш нь ирээд хартал нөгөө шилэн дотор нь жоом орчихжээ.
Охин сандран, яанаа жоом төрчихөж гээд уйлав гэнэ. Харин хүү нь жоомыг алах гэтэл охин, "Боль, муу ч гэсэн бид хоёрын үр" гэж уйлсан гэдэг онигоо байдаг ш дээ.

Pro31 said...

huuhduud gej uneheer huurhun setgeleesee hariult ugdug humuus shuu. bodoh ch umgui "mongoloos" "eejees" gej helj bgaadaa aygui bol. ohin chin ih uhaanta umaa. ireh jil buur uhaalag hariug heleh bh daa. buur hair hurchlee!