Sunday, February 15, 2009

Урлагийн наадам



Өнгөрсөн ням гарагт Тоттори хотын цэцэрлэгийн хүүхдүүдийн 23 дахь удаагийн урлагийн наадам болов. Японоор "Бүнка сай" гэх, би түүнийг нь урлагийн наадам гэж орчуулсан ухаантай. Нэг их сүртэй биш ч тэрүүхэндээ их хөөрхөн юм болсон. Нийт цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд нэг нэг номер авч сарын өмнөөс бэлдэнэ. Урлагийн нэг номерийг 2 юм уу 3 цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн хамтарч тайзан дээр тоглоод байх шиг байсан. Түүнийгээ хотынхоо иргэдэд тоглож сонирхуулна. Япончууд болсон хойно их л зохион байгуулттай болсон. Нэг жишээ хэлэхэд: 2 эгнээ болж жагсаад дуулж, бүжиглэж байгаа хүүхдүүдийг дуу, бүжигтэй нь авцалдуулаад урд хойно оруулаад л. Хүүхдээ, ач зээгээ үзэх гэж ирсэн улсуудад тэр нь зураг дарах сайхан боломж олгоно. Бид 2 ч охиноо хангалттай зураг дарж видео бичлэг хийсэн гэж байгаа.
Охины маань хувьд эдний уламжлалт Кабүки, зэни дайкон гээчийг бүжиглэсэн.
Олон улсын чанартай зүйл биш болохоор хүүхдүүдийнх нь хувцаслалт энгийн, нүүр будалт байхгүй, мэдээж анх удаагаа том тайзан дээр гарч үзэж буй хүүхдүүддээ "оригами", цаасаар хийсэн тоглоом өгч байна лээ.
Би өөрөө цагийн сайханд кимоно өмсөөд бүжиглэж байсан болохоор ч тэр үү, "Шян шян каса одори" энэ талаар дараа тусад нь бичлэг оруулнаа нь сэтгэл их хөдөлгөөд өө. Цуг тайзан дээр гараад бүжиглэмээр л байлаа.

Цэцэрлэгийн насных нь дурсамж нэгээр нэмэгдээд атаархмаар юм өө хэхэ

2 comments:

  1. Anonymous7:43 PM

    Их хөөрхөн баяр болжээ. Ялангуяа хүүхдүүдийн байр сольж зураг авах боломж олгодог нь таалагдлаа. Энд ихэнхдээ хаана зогссон тэндээ дуусаад, ард байгаа хүүхдүүдээ авч чаддаггүй шүү дээ.

    Бас чиний кимоно өмсөөд бүжиглэж буй зургыг үзмээр байна хэхэ

    ReplyDelete
  2. Sienna :Харин тиймээ. эндээс авах юм их бий...

    ReplyDelete