Sunday, February 15, 2009

Happy Valentine's day


2 сарын 10-нд
Охин: Ээжээ、 би өдөр цэцэрлэг дээрээ идсэн ояцү(おやつ)-ныхаа савыг багшаасаа гуйж байгаад аваад ирсэн.
Ээж: Яах гэж байгаам, миний зулзагаа?
Охин: Та үүнийг хар л даа, зүрхэн хэлбэртэй байгааз дээ.
Ээж шууд санааг нь ойлгосон, 2-улаа нүдээ ирмэлцээд авсан.

2 сарын 13-нд
Охин: Заa, маргааш дуртай бандидаа шоколад өгье.
Аав: Дуртай хөвгүүн байдаг юм уу?
Охин: Байлгүй яадым.
Аав: ..........................

2 сарын 14-нд
Зураг дээрх уран бүтээлийг ээжийн хамт туурвиад, дуртай хөвгүүнээ гэртээ ирэхийг хүлээвээ, байдаггүй шүү өнөөх нь. Ажил ихтэй гээд нэлээд орой ирэв. Охин баярлаад зүрхээ бариад л гүйсэн, хайртай хөвгүүнийх нь нүд нь баяртай мишээгээд л.

Хайртай хөвгүүн нь хэн байсан нь ойлгомжтой

6 comments:

Anonymous said...

kawaiiii!!!!

Pearle Deppsu said...

Ирэх жил ёстой заавал энийг хийж өгнөө. Гэхдээ энэ жил өгсөн бэлгэндээ би өөрөө их сэтгэл хангалуун байгаа. Бэлэг авсан этгээдэд бас таалагдсан байх гэж найдаж байна ккк...

ЗОРИГТ 8 said...

Азтай юмаа манай ах... Сайхан эхнэртэй.

Лхагваа said...

Аав: ..........................

гээд зөндөө юм бодсон байх даа.. хэхэхэ

Sienna said...

Аав нь байж тэ. хэхэ би бас эхлээд цэцэрлэгрүүгээ авч явах нь гэж бодлоо. хөөрхөн юмаа

soulmate said...

хөөрхөн юм бээ охин хүүхэд аавдаа илүү сайн байдаг гэсэн. манай зулзага бас томрохоороо ингэх байхдаа аав нь ч хамгийн азтай хөвгүүн байна шүү :)