Saturday, May 08, 2010

Уулан дээрх...



Зулзган хулс түүсэн айл маань уулан дээр газар тариалан эрхэлдэгийм. Модыг нь хяргаад хөрсийг нь уринш болгож энэ тэр гээд 3 жил гаран зарцуулсан гэнэ. Арчлахгүй 3 жил болбол л буцаад ойжчих байх гэнэ.
Гэрийн эзэгтэй цэцгэнд дуртайм болохоороо янз бүрийн цэцэг их тарьсан харагдана лээ.
Ногооноос миний мэдэхийн төмс, ногоон сонгино, гогод лав байсан. Энэ гогод нь зүрхэнд сайн юм гэж хүн хэлсэн шүү.
Нэг юм бодогдсон нь энэ япон хүмүүс уулын хөрсийг хүртэл газар тариалан тарихад зориулагдсан болгочихдог айхтар улс шүү гэж. Тэгтэл бид хашаан дахь хэсэгхэн газартаа төмсөө тарьчихая ч гэж бодохгүйд байгаам. Ээжийг минь анх хашаа байшинд нүүж очоод цэцэг тарихад хамаатны ах эгч нар илүү ажил хийж байх юм гэж байсан гэдэг. Харин цэцэг нь ургаад өнөө муу хашааг нь хачин гоё чимээд ирсэн чинь бүгд л сайхныг нь шагшраад байсан гэнэ лээ.
За тэгээд энэ бүхэн эртнээс уламжлалтай соёлоос нь болцгоодог байх даа... Гэхдээ л зах зээлд шилжээд 20 жил, хятад ногоог "үзэн ядаад" нэлээд хэдэн жил болчихсон улс шүү дээ бид.

4 comments:

ZAYA said...

Ямар гоё ногоон болчихсон байгаа юм бэ?
Зурагнаас чинь бороо дараах чийг ханхийв.

byambaa said...

Заяа: энд өдөр бүр шахуу бороо ороод байхымаа.

бж said...

Uulaar neg yavah yumsan. Manai end uul baihgui l dee...

byambaa said...

Бж:уул ч сайхан шүү, агаар үнэртээд л.хэхэ