Thursday, May 27, 2010

Зун болохгүй юмаа


Зун болоосой гэж.
Улам л хүйтрээд болдоггүй ээ. Хамаг зузаан хувцсаа далд хийгээд зуныхаа хувцаснуудыг гаргаад ирсэн чинь арай эртэдчиж. Уг нь 5 сард энд шатааж алчих гээд байдаг байхгүй юу. Тэгсэн буцаад өвөл болох гээд байгаа юм уу хаашаа юм. Өдөр бүр бороо ороостой. Ямар сайндаа л далд хийсэн өвлийн хувцсаа гаргаж ирэхээс залхуураад шинээр нэхэж байхав дээ хэхэ. За за тоглосон юм, таньдаг хүн маань ноосон утас өгөхөөр нь охиндоо майк нэхэж өгөөд. Дандаа л оймс, нэг бол ороолт нэхэж байхаар гэж бодоод интернетээс хайж хайж ашүй нэг хөөрхөн майкны нэхэх арга олоод нэхлээ шдээ. Эхэндээ хэцүү байсөөн. Буцаагаад хөвчихмөөр санагдаад л. Монголд байхдаа майк, бээлий гээд нэхдэг л байсын уг нь.
Болоогүй ээ бас өөртөө даавуун утсаар ороолт нэхсэн. Хавар намар халуун өдрүүдэд гоёх гэж. Энд чинь хүүхнүүд нь хүзүүгээрээ байнга нэг юм ороогоостой байх юм. Эгч юугаараа дутахав бас орооноо гэж. Ойрын сонин гэвэл нэг иймэрхүү...

10 comments:

ZAYA said...

Үгүй нээрээ мундаг нэхмэлчин шүү.
Би нэхэж сурна гээд ном цуглуулахаас цаашгүй л байгаа.

Досу said...

uuh yamar mundagiin tiim shataaj alah gesen haluunaar yahiin bee seruuhen bjiival saihan shde

MW said...

Mongold ch adilhan duu, havar, namar, uvul gesen uliraltai bolson shdee

Tsatsral said...

aviyastai baina aa

Pro31 said...

Үлгэр дуурайлал болсон ижий шүү чи! Нөхөр маань хараал шагшин магтаад байна, дэмий нөхрийнхөө хажууд харууллаа~~kkkk

byambaa said...

Заяа: нэг л өдөр онгод чинь орох байхаа, би бас ном цуглуулж байгаад л гэнэт онгод орцон шдээ.

Досу: Уг нь ч тийм л дээ. Гэхдээ л нэг зутруу байгаад байхымаа.

MW: хэхэ тиймүү, энэ байгал дэлхий ер нь нэг биш дээ, хүн болгон л тэгж үглэхийм байна шдээ.

Цацрал: Энэ авъяас бишээ хэхэ.

Pro31: хэхэ. Нэхэж өг гээд шалаад байгаа юу нөхөр чинь одоо яанаа?

Pro31 said...

Танайх хаахана билээ, гэр ойр бол ядаж бага сага заалгаад, нөхөртэйй таалагдахсаа. би ч юм нэхэх гэж хүний доог болдиймаа, майр ичмээр

byambaa said...

Pro31: mgld ochihooroo zaaj ugnuu.

Pro31 said...

Хэлсийшүү!

byambaa said...

Pro31;helseen helsen.