Monday, April 18, 2011

Бас бус сонин

Мэдээж төрсний дараа улаан нялзрай амьтныг чинь угааж арчиж, хэмжчээд, ирж амлуулна. Манай хүн их ховдог байсөөн, шууд л шоб шоб гээд өвдтөл хөхсөн шд. Аниа нь бас тийм байсым дөө, ер нь ховдгийн удам байх шиг байгаам ккк.
Тэгээд тэр өдөр ээж нь төрөх гэж хамаг хүч чадлаа шавхаад ядарсан тул өнөө орой бид нар харна гээд, эргэлт дуусахаар аваад явчдын билээ. Ээж хальт дотроо сайн харж авах минь, солигдож барьчих вий гэж айгаад л хэхэ. Яагаав тийм драм энэ тэр байдаг шдээ тээ. Гэхдээ манай гүнж их том байсөөн япон бичигхээн хүүхдүүдийн дунд. Энд чинь нээх жижигхээн хүүхэд төрүүлдэгийн, бас л авяас шүү гэж бодсон.

За тэгээд маргааш өдрөөс нь эхлээд 3 цагийн зайтай очиж хөхүүлнэ. Ингэж хөхүүлэхдээ их учиртай хөхүүлнэ. 2 мээмээ ээлжилж эхний ээлжинд гурав гурав минутын хугацаатай хөхүүлнэ. Тэгээд дараагийн удаагийн хөхүүлэлтээр хөхний толгой өвдөх нь бага байвал хөхүүлэх хугацааг 4 минут, 5 минут, 6 минут гэж уртасгана. Энэ нь хүүхдээ хөхүүдэх үед үүсч болох элдэв проблемуудаас зайлснийх арга гэсэн. Хэрэв өвдөөд байвал хөхний толгойнд тусгай ризенэн толгой угладаг юм билээ. Цуг төрсөн ганц нэг ээжүүд углаж байгаад д хөхүүлж харагдсан. Би ч бага зэргийн өвдөлт байсан ч гүрийгээд л байсан. Сувилагч харин гярхай олж харчаад нэг тос түрхэж өгсөн. Хүүхдийн аманд орсон ч ямар ч хор нөлөөгүй гэсэн тэр тос нь.

Өө тийм, хөхүүлэхийн өмнө хүүхдээ грамлана, хөхүүлсний дараа бас грамлана. Нэмэгдсэн тоогоор нь хөхсөн сүүний хэмжээг тодорхойлоод тусгай хүснэгтэд бичиж тэмдэглэж байсан.

Тэр тусгай хүснэгтэд нь хэдэн цагт хэдэн грам юугаар хооллосноо бичнэ, жишээ нь хөхөөрөө, хүүхдийн сүү, глюкоз гэсний аль нэгийг нь дугуйлна. Ингэхдээ баасан? шээсэн? гулигсан? гэдгийг давхар тэмдэглэнэ.

Усанд яаж оруулах тухай зааж өгнө, гарах өдрийн өглөө нь дуудаж усанд оруулуулаад, зааварчилгаа өгнө.

Өдөр бүр өглөө орой сувилагч халуун, даралт, савны агшилтын байдлыг үзэж шалгана. Сав агшаах эм өгдөг юм билээ. Уусны дараагаар аймаар өвдөөд байхаар нь эмчдээ хэлж байгаад зогсооцон. Бас өтгөн маань гарахгүй байсан нь эм өгч байсан.

Төрсний дараа зураг, гарахад зураг аваад л сүүлд нь бэлэг гээд өгдгийн байна лээ. Ээж бол хамаг гоо сайхнаа шинэ хүндээ өгчихсөн царай муутай юм л гарч байгаам, харин бусад хүмүүсийн өнгөлөгийг ээ.ккк Тормолзсон алаг 2 нүдийг минь тойроод жаахан сэвхтчихсэн, тийм ч тод биш л дээ уг нь, гэхдээ л яаж арилгах вэ улсуудаа, туршлагаасаа хуваалцаарай.

Жич: энэ бичлэг баахан хөх мөх гээд нэг тийм ... бичлэг болчиж, сорри шүү.

7 comments:

  1. Туршлагасаа сайн бичээрэй ээ кк, би бас намар 2 дахаа гаргана хувийн эмнэлэгт. Тэр сэвх бол аяндаа арилдаг байхаа би сэвхтэж байгаагуй болохоор сайн мэдку бн, лимон нимгэн тавиад байвал элдэв янзын тосноос дэр гэж дуулсын бн.

    ReplyDelete
  2. hehe, anhnii torolt shig ayagui nuser bichsen beeshdee.

    ReplyDelete
  3. Сэвх өөрөө аяндаа арилнаа тэрэнд санаа зоволтгүй. угаасаа төрсөн хүний царай зүс нялхраад шингэрээд сэвхтээд цаанаа л андашгүй болчихсон байдаг шд. 3 сарын дараа гэхэд л зүв зүгээр болчихно.

    ReplyDelete
  4. Anonymous8:09 PM

    hohnii suugeeree archdag gesen bh shuu

    ReplyDelete
  5. Anonymous9:46 PM

    This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. uu ene deer bi odoo google account geed shuud ugtsun chini egchiin id-r bichchihdeg bna shde hehe
    tegj zurag avdiimuu

    ReplyDelete
  7. manaihaar orj irsend tnx.

    ReplyDelete