Sunday, March 04, 2012

Ямар



хурдан байна аа? Саяхан төрж байсан юмсан. Тэгсэн одоо ой хүрэх гэж байдаг. Энд цэцэрлэгт нь ингэж тухайн саруудад төрсөн хүүхдүүдээ цуглуулж төрсөн өдрийг нь тэмдэглэдэг юм. Гэхдээ тийм ч сүр биш л дээ. Ангийнх нь хүүхдүүдийн өмнө гаргаж ирээд, хэдэн нас хүрч байгааг нь асуугаад, өөрийн сайн гэсэн найз нь цаасаар хийсэн хүзүүний зүүлт, шувуу за тэгээд тухайн хүүхдүүд юм хийсэн байна түүнийг нь өгдөг юм. Тэгээд бүгд төрсөн өдрийн дуу дуулж өгдөг гэсэн. Хүүхдүүд их баярладаг юм шиг байгаан, тухайн өдрөө л ОД явна шүү дээ, арга ч үгүй байх даа. Бага минь одоохондоо юугаа ч мэдэхгүй л байгаа.
Томыгоо ч бас цэцэрлэгт байхад энэ тухай бичиж байсан санагдана. Орой ирэхдээ нэг ийм цаасан малгайтай, гарын хэвтэй өөрийх нь зурагтай каарттай ирсэн. Удахгүй болох төрсөн өдрийг нь бид яаж тэмдэглэх үү гэж ярилцаад л байгаа. Ажлын өдөр таарах юм билээ, гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэх байх дөө. Бэлгийг нь бас аниатай нь ярилцаад л байгаа. Аниагийн хэрэглэж байсан хүүхэлдэйнүүд бий тул хүүхэлдэй авахгүй шүү, бас хүүхэлдэйний тэрэг нь бий, цэцэрлэг нь бий, гэж ярилцаад л... Тэхээр ерөөсөө эвлүүлдэг тоглоом нь дээр юм байна гээд бараг тогтчихсон. Монголд байгаа хүмүүсээ бэлгээ нөхөж авна шүү ккк
Зураг1. Гарын хээ нь, мөн дотор талд нь зураг, тухайн үеийн өндөр жин, чаддаг болсон зүйлийх нь тухай багшийн сэтгэлийн үг зэрэг бичээстэй болно.
Зураг2. Тоортон малгай. Ийм малгай өмсчихөөр тэгээд бялуу идсэн л юм шиг болдог байх даа тээ.

No comments:

Post a Comment