Sunday, March 18, 2012

Харвасан сум

шиг л өнгөрөх юм энэ цаг хугацаа чинь. Бага минь ой хүрчихлээ. Сүртэй тэмдэглэсэнгүй, охиндоо модон өрдөг тоглоом авч өгөв. Бас нэг хөөрхөн зурагт номтой болов.

Ойрд чих нь өвдөөд дунд чихний үрэвсэл гэсэн. Сайн эмчлүүлэхгүй бол сонсголгүй болдог, мөн тархины судас энэ тэрийг дардаг аюултай гэж байна лээ. Эмч бидэнд тэгж хэлээгүй л дээ, хөнгөн чанарых болохоор тэгсэн байх.

Эдний нэг одын тухай нэвтрүүлэг гарсан чинь хөөрхий минь тэр од баруун чих нь сонсдоггүй юм билээ. Жаахан байхад нь чих нь өвдөөд, түүнийгээ ээждээ хэлэлгүй өнгөрөөсөн байгаам. Ухаан суусан хүү эгч болон өөрийг нь тэжээх гэж ганцаараа нойр хоолгүй зүтгэдэг ээжийнхээ санааг зовоохгүй гэж тэр. Тэгсэн дунд сургуульд байхад нь бүр тэсвэрлэхийн аргагүй өвдөөд хичээл дээрээ орь дуу тавин эвхрээд эмнэлэгт хүргүүлсэн чинь дунд чихний үрэвсэл болоод түүнийгээ хэлэлгүй удаасан гээд баруун чих нь сонсголгүй болсон юм билээ.

Охины чих өвдсөн үеэр яг гарч таараад бид санаа зовоод л сайн эмчлүүлэхгүй бол гээдп л байж байна. Цэцэрлэгт явдаг ой гаран насны хүүхдэд их тохиолддог гэж байна. Ер нь бололцоотой бол хүүхдээ ой хүртэл нь гэртээ харах л сайн юм байна. Томыгоо ой хүртэл нь харсан болохоор гайгүй л байсан.

Монголд чих өвдвөл бас л хэцүү шүү тээ. Шар тос энэ тэр дусааж гэрийн нөхцөлд эмчилдэг сураг сонсогдсон. Хүмүүс ээ энэ талаар мэддэг бол бичээрэй.

Энд болохоор дагнасан мэргэжлийн хувийн эмнэлэг байдаг юм байна. Улсын эмнэлэгт ч чих хамар хоолойн тасаг бий л дээ. Гэм нь тэр нь үдээс өмнө хүлээж авч үзээд байдаг юм. Бидэн шиг ажилтай хүмүүст хувийн эмнэлэг нь их зүгээр байдагын. Орой ажлаа тараад л хүүхдээ аваад л гүйнэ шүү дээ.
За тэгээд чихэнд нь дуран хийж үзэж байна. Ээж нь хүүхдийнхээ 2 гарыг 2 гараа зөрүүлж бариад, гуяндаа хүүхдийнхээ 2 хөлийг хавчаад, давхар сувилагч бас хөлийг нь бариад, бас нэг сувилагч толгойг нь хөдөлгөхгүй бариад л хэхэ. Охин минь чарлаж гарнөө, өрөвдөлтэй. Гэхдээ одоо яах вэ дээ. Түр зуурын уйлахыг архаг ээж тоохгүй ш дээ. Хэхэ
Чихэн доторхи нь дэлгэцэн дээр гарна. Ямар ч байсан идээг нь сорж байхыг нь харсан, эвгүй л юм билээ.

Ой хүрснийг нь далимдуулж өдөр хөхүүлэхээ больж байна. Ээжид өдрийн цайгаа тухтай уух цаг гарч байна гэсэн үг. Багшид нь хэллээ. Өдөр мөөмөө идэхгүй болж байгаам чинь байдлыг ажиглаад хэлээрэй гэсэн за л гэж байна лээ.
4 сараас гэрийнхээ ойрхон цэцэрлэгт явахаар болсон. Шинэ анги, шинэ багш, шинэ найз шинэ орчин гээд нэг хэсэгтээ жаахан уйлах л байх даа, хурдхан шиг дасаад авбал ч...

Танихгүй хүмүүсээс бишүүрхээд байдаг болчихсон. Ярвайж ирээд л уйлна шүү дээ. Тэгээд тэр хүнийгээ харахгүй л байвал болох юмыг чинь дахин дахин харж байгаад л уйлаад байхын, энэ хүүхдүүд нээрээ үнэн эгдүүтэй юм аа. Том минь бас тийм байсын шд. Хадам ээжийг харахаараа л аймаар чарладаг байж билээ. Хэхэ. Санаа зовмоор. Ээжийнхээ энгэрт нүүрээ наагаад л уйлж байснаа эргэн эргэн хараад л чарлаад байна хаха. Хол учраас байнга уулзаад байдаггүй байсан болохоор л тэр, түүнээс тийм ч хүн аймаар царайтай биш л дээ хихи.

4 comments:

zulaa said...

bichleg tesen yadan huleej blaa.tnx

ZAYA said...

Хөөрхөн юм бэ? Цаг хугацаа харавсан сум шиг нисэж байнаа. Саяхан л шинэхэн маамуутай болж байсан чинь.

тука said...

бямбаа эгчээ,япон хүмүүст ямар бэлэг авч очвол зүгээр вэ..хэрэгтэй хэрэггүй түлхүүрийн оосор нтр гэхээр сонин санагдаад байх юм. саналаа бичээрэй

Болорхон said...

Хүүеэ, уламжлалт монгол аргаар эмчилж хэзээ ч болохгүй шүү хө. Харин наанаа тийм сайн эмнэлэгтэй газар мэргэжлийнх нь дагуу нэг мөр сайн анхаарал тавьж эмчлүүлэх хэрэгтэй. Дунд чихэнд бүх сонсох мэдрэлүүд байдаг, яг л үс шиг нарийхан эсүүд нааш цааш туялзаж байдаг, тэр гэмтвэл хүүхэд сонсгол муудахаас гадна улмаар хэл ярианд нөлөөлнө, маш муу. Анхаараарай хө.