Sunday, April 15, 2012

Амралтын өдөр




Хагас сайнд нь 2 зулзагаа дагуулан сакүра үзлээ. Энэ жил манай энд жаахан оройтож дэлгэрч байгаа. Гэхдээ бас сэрүүхэндүү, салхитай, бороотой байснаас болоод амархан хагдарч унаад байнаа. Ам мөчид л сакүра харж сэтгэлээ баясгалаа шд.
Бүтэн сайнд нь гэрээрээ уламжлал болоод байгаа махаа шарж идэнгээ сакүра цэцгийн модны дор суун нэгэн өдрийг тун аятайхан өнгөрүүллээ. Гэхдээ тэрнээс өмнө би том охинтойгоо ууланд авираад золтой л мажийчихсангүй. Том зулзага минь аавтайгаа хааяадаа авирч биеийн тамир хийдэг юм. Тэгсэн манай хэд нийлж байгаад намайгаа
-Та дандаа л алхах юмсан тэгэх юмсан гэж үглэж байдаг юм чинь хамтдаа уул өөд алхъя гэсээр байгаад л хамтдаа явлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө би уг нь гуалиг болох зорилготойгоор ганц нэг авирч байсан юм л даа. Хамгийн анхныхаа өдөр нь тэг дундаас нь буцчихсан л болохоос.
Зураг1: Уулын орой дээрээс харагдах амьдран буй хотын минь дүр төрх. Цаана нь мэлтийх их ус чинь япон тэнгис шүү дээ.
Зураг2: Гол дагуух сакүра цэцэг. Энэ модныхоо дор суугаад идэж ууна, наргина наадна.
Зураг3: Уулын орой дээр ч сакүра цэцэглэсэн байсан.

2 comments:

  1. Сакура чинь их гоё юм билээ шд. Би энд ирээд л өөрөө нүдээрээ харж байж мэдлээ.

    ReplyDelete
  2. Тийм байгааз Нараа. Цаанаа л нэг үзэсгэлэнтэй.

    ReplyDelete