Thursday, October 04, 2012

5 иен болчихож

Худалдаа хийгээд гялгар уутанд хийлгэх бол 5 иен төлдөг болсон байна. Тороо таг мартаад, танд уут хэрэгтэй юу? гэхээр нь юу билээ л гэж  бодлоо.Тэгсэн ганц нэг дэлгүүр биш нэлээд өргөн хүрээг хамарчихаж.

Их сайн л даа, байгаль орчинд ээлтэй. Уг нь япон хүмүүс ном их уншдаг, дээрээс нь энд тэндгүй л эко гээд л яриад байдаг юм. Тэгсэн хэрнээ л гялгар уутнаас татгалздаг болгоход ихээхэн хугацаа шаардаад байгаам. Ямар сайндаа л уутаа үнэтэй болгож байхав. Тэгвэл хүмүүс мөнгөө хэмнээд өөрсдөө тортойгоо ирдэг болох нь ихсэнэ гэж үзсэнийх.

Монголд ч гэсэн үнэтэй байсан л даа, тэр шар уут. Гэхдээ манайхан тоохгүй үнэтэй уут аваад л байдаг юм билээ. Хамгийн зэвүүн нь тэр байгальд хортой тороо гадныхны нүдээ унагаж, бидэнд ийм сайхан тал нутаг байдаг ч болоосой гэсэн үзэсгэлэнт сайхан талдаа хээв нэг хаячихсан байдаг нь. Өргөн уудам тал нутгийнхаа зургийг дарнаа гээд л харахад энд тэнд шар уут хийсээд уур хүргээд байдаг юм. Би бүр нэлээд хэдэн уут түүж л байлаа тээр жил.

Блог уншигчдаа гялгар уутнаас татгалзах цаг хэдийн болжээ. Би тороо мартахгүйг хичээнэ ээ, мөнгөө хэмнэнэ ээ ккк

Сарлаг бичлэгтээ бичихээ мартсан нэг үг: "Хүн нэг бүрийн жижиг гэлтгүй сайн үйл нь улмаар дэлхийг аварна аа" гэсэн үг байсан юм. Тэхээр бидний эх дэлхийгээ хайрлаж буй энэхүү жижиг үйлдэл минь их буянтай бөгөөд буян нь үр хойчид минь ирнэ шүү...

3 comments:

miracle said...

Манайх ч уул нь анх уут үнэтэй болохоор нь баахан даавуун уут аваад тэрийгээ хэрэглэдэг болсон л доо. Тэгсэн хогийн саванд хийх гялгар уут олдохоо болиод. Зориулалтын хогны уут тийм эко нтр гэж байхгүй биз дээ жирийн торноос арай том гялгар уут? Тэгээд дахиал уутаа авдаг болчихсон шд. Манай энд чинь хогийн бункер нтр нь ажиллахаа больчихсон болохоор хогоо уутанд хийгээд орцондоо тавиад тэгээд жижүүр ирж аваад доороо бөөгнүүлээд тэгээд хогийн машин ирэхээр ачуулдаг. Тэхээр яалт ч гүй уут хэрэглэхээс өөр аргагүй болчоод байгаан.

gigi said...

ih hoinoo shiljij baigaan baina tee. irelandad bol 2002 ond shiljeed 15 cent bolson odoo une ni usuu biz.

byambaa said...

miracle: mgld bol gyalgar uut bas ih heregtein bilee. gehdee l jaahan arig gamtai hereglevel boloh yum shig sanagdaad bsn.

gigi: tulburtei bolj bgaa ni jaahan hojuu ch, urd ni uut avahgui gevel 2 yen hasah, neg point tsugluulj beleg avah geh met uilchilgee bsn yum. 2 yen hasah ih goy bsn shuu kkk, buh baraagaa neg negeer ni l avmaar, daan ch tsag zav homs bolhoor chadkuu l bsn kkkk.