Tuesday, October 02, 2012

Тэдний бодол

Уг нь бол 8 сард умшиж дууссан ном. "Гадаад оюутнуудад тохиолдсон соёлын шок" гэдэг нэртэй ном. Японд сурдаг гадаад оюутнуудаас, хүмүүсээс авсан асуулт. Тэд өөрсдөдөө учирсан сайн болон саар дурсамжуудаа өөр өөрсдийнхөө ойлгосноор хариулсан байна билээ. Богино хугацаагаар ирсэн ихэнх хүнд бол диваажингийн орон, удаан хугацаагаар ирсэн зарим нэг хүнд бол соёлтой шорон шиг санагддаг орон шүү дээ энэ Япон улс чинь ккк. Ийм ч юм болохгүй, тийм ч юм болохгүй гэдэг юм. Дасаад ирэхээрээ эсрэгээрээ. Монгол хэт хамаагүй задгай юм шиг санагданаа. Ер нь гадны нүдээр, арай өөр өнцгөөс өөрсдийгөө харах хэрэгтэй юм шиг байна лээ. Сайн муу нь ялгарч харагдаад. Энд тэнд явж байхад олон хүн асууна өө, япон орон ямар санагдаж байна гээд л. Би ч өөрөө монгол явсан хүмүүсээс сэтгэгдлийг нь асууна. Таатай зүйл ч сонсоно, таагүй зүйл ч сонсоно. Биднийг ингэж хардаг байх нээ гэж толгой дохин сонсохын сацуу, та буруу ойлгосон байна гээд өмөөрмөөр ч болно...

2 comments:

  1. Харин би бас нэг найздаа Япон ямар байна гэхээр нь, түр хугацаагаар аялж шоппингдох гэж ирвэл гоё газар, удаан хугацаагаар амьдралаа залгуулаад амьдарвал хэцүү, гэхдээ ер нь бол өөр хаана ч байхгүй хүний байгуулсан газар дээрх диваажин гэсэн чинь аймаар гайхаад байсан.

    ReplyDelete
  2. hehe. humuus jpniig divaajingiin oron gej muruuduh ni holgui l bdg yum. udah tusam neg l bish gedgiig ni medrene. mgl ch bish busad gadaad ulsuud...

    ReplyDelete