Monday, October 01, 2012

Ширээний

номоо болгомоор сайхан ном. Сая монголоос авч ирсэн юм. Уншиж дуусаад ээж аав 2-ыгоо авч унш гэж зарлигдаад, тэр 2 минь уншиж дуусаад бэр, дүү 2-ийг минь унш гэж зарлигдаад. Гэрийнхэн минь Оюунгэрэл-р амьсгалав. Энгийн хэрнээ бид тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй зүйлсийг бичсэн байсан. Таньдаг бүх хүмүүстээ авч уншаарай гэж түгээж байгаа. Уншаагүй хүмүүс байвал уншаарай, заавал нэгийг бодно гэж бодож байна.

Уг номон дээр даавуун торны чухлыг өгүүлсэн байдаг юм. Мөн манай энд нэлээд хэдэн дэлгүүрүүд гялгар уутан тороо 10 сарын 1-нээс үнэтэй болгоно. Даавуун тороо хааяа мартчихаад байдаг хүн одоо яана аа.
 
Би нээрээ монголд Номин их дэлгүүрийн 5 давхарт юм үзэж яваад ээжийнхээ даавуун торыг өөрийнхөө хөөрхөн ягаан даавуун тортой гээчихсэн. Хаана тавиад мартчихав гээд зөндөө хайсан олдоогүй ээ. Ээждээ даавуун торны өртэй болсон, нэхэгдээд л байгаа ккк.

Мэдээж ганцхан зүйлийн тухай гарахгүй, их олон зүйл бий.  
Бусад номуудыг нь олж гэрийнхээ номын санг чимнээ. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сайд болсонтой нь холбоотой их олон газар муулсан байна лээ. Ихэвчлэн хувийнх нь асуудлаар шүү. Больмоор дөө, цөөхүүлээ юм байж. Би ч тоохгүй байгөө. хэхэ. Хийж байгаа нэгийгээ бага шиг л оролдоосой гэж бодож байна өө...

5 comments:

naraa said...

Сайн яривал хамаатан шахуу хүн дээ. Сайд болсонд нь асар их баярлаж байгаа. Зүгээр л ганц ч гэсэн эрүүлээр сэтгэдэг сайн боловсролтой хүн төрд ажилладаг болсонд олзуурхаад.

byambaa said...

mundag hun ch mundag hamaatantai bna shuu kkkk.

peakfinder said...

Ooroor oochloh yum oldohgui bolohoor n' l yanz bureer heldeg yum bolov uu gej boddog sh dee. Gaigui negnee bas surtaldaj, duu hooloigoo gargaj baival..

byambaa said...

tegdeg l baih. 10 huruu tegsh hun gej bhgui shuu dee. zaaval neg sul tal bj l taaraa. teriig ni il gargaad muuldag humuus uursduu tugs tuguldur yum shig aashilahiig ni yaana.

Delgermaa Erka said...

энэ номыг нээрээ хүн болгон магтсан байхын..
авч уншинаа..
Сайд болсон нь оносон санагдсан ..
ийм хүн манай төрд хэрэгтэйгэж боддог