Monday, December 10, 2012

Ээжийн үглэх нь хүүхдээ алдаг

Энэ өнөө ээжүүдийн үглээний тухай ном.Зохиолч нь Ямазаки Фүсаичи гэдэг хүн. Их л мундаг хүн бололтойм, гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн чиглэлээр сургалт зэргийг явуулдаг гэнэ. Их дажгүй санагдаад хувьдаа худалдаж авдаг юм бил үү гэж бодоод, ирээдүйд охидууд минь ч ээж болно...

1. Үглэхээ больвол хүүхэд өөрчлөгдөнө.
2. Ээжүүдийн үглээ яавал зогсох вэ?
3.  Илт өөрчлөгдөх нэг сарын ээжүүдийн сургалт
гэсэн 3 том бүлгээс бүрдээд дотор нь олон ээжүүдийн туршлагаас танилцуулсан.

 Сайн болон давуу талаа мэддэггүй хүүхдүүд.
Ээжүүд хүүхдээ загнахдаа дандаа муу болон сул талыг нь хэлээд л үглээд байдаг. Тийм болохоор хүүхдүүд өөрсдийнхөө сайн талыг мэддэггүй. Хичээл заасан хүүхдүүдээс анкет бөглүүлсэн чинь бүх хүүхдүүд сул болон муу талаа маш сайн биччихээд, сайн болон давуу талаа бичих хуудсыг цагаанаар нь үлдээсэн байв.
-Сул талаа их сайн бичсэн байна шүү дээ?
-Ээж тувт тэгж загнадаг болохоор.
гэж бараг бүх хүүхдүүд хоолой нийлүүлэн хариулсан.

 Өөртөө итгэх итгэлийг олгосон хүүхэд хөгждөг.
Хүүхэд ээжийнхээ үг хэл, ярианаас хайрыг мэдрэхээ болихоор айдаст автан цөхөрдөг.
Чи ер нь хичээлд дургүй дүүрсэн толгой байна даа гэж хэлсэн л бол та шалгалтанд уналаа. Хүүхэд бол бага багаар урагшилдаг. Түүндээ ээжээсээ тусламж, авралыг хүсч байдаг. Тодруулж хэлбэл хүүхэд ээжийнхээ үгнээс өөртөө итгэх итгэлийг олж, хөгжиж байдаг.
  Бага сургууль, дунд сургууль төгсөх хүртэл хүүхдээ муулж загнах хэрэггүй. Тэгж муулж загнах нь хүмүүжлийн сүйрэл юм.

Үргэлжилнэ...



10 comments:

Мөнхзул said...

Ээж нарт ч гэлгүй ах, эгч нарт ч хэрэгтэй юм байна. Аав ээж нь ажил гэж явсаар дүү нараа хүмүүжүүлдэг ах эгж нар бас л байдаг байх. Надад лав хэрэгтэй л зөвлөгөө байна.

би said...

Баярлалаа, их хэрэгтэй санагдлаа, Өөрийн тань блогийн бичлэг болгоныг уншдаг аа, их таалагддаг. Ном унших дуртайг хэлэх үү. Нэг зөвлөгөөн байнаа, таны хувийн бодлыг сонсмоор байна. Манай хүү одоо 4 хүрнэ. гэтэл намайг хархаараа л уйлагнаад л, эрхлээд л, мэдэхгүй э үнэхээр хачин ааш гаргадаг. Би уул нь тэгж их эрхлүүлээд байдаггүй юм. Сүүлдээ бүүр хөндий хүйтэн харьцах ёстойн боловуу гээд жаахан хэцүү асуудал тулгараад байнаа. Та хэрвээ энэ тохиолдолд яаах вэ. Сүүлийн 1 сар бол бүүр үнэхээр стресст оруулж байнаа

Delgermaa Erka said...

яг үнэн... дэмждэггүй хүмүүс их хэцүү байдаг даа

ZAYA said...

Бямбаа: Би уншмаар байнаа. Би чинь завгүй гэж баахан байж байснаа муу охиноо гэнэ, гэнэхэн дэндүүлчих гээд байдаг муу ээж шүү дээ.

chuups said...

ooriin erhgui chi dandaa tegehiimaa geel amnaas garchdagiin shde, odoo yanaa

Piglet said...

Одоо хийж чаддаг юмыг нь түлхүү магтаж байнаа.

byambaa said...

Bugded ni setgegdel uldeesend bayarlaa.

Munkhzul-d: Ter ch tiim shuu. ah egch nariin uureg ih shuu. hehe

Bi-d: huu chin id huurhun deeree yavj bgaan bna. Chi huugee tsetserlegt ugdug uu, neg bol huneer haruulah ch yum uu, emee uvuu geed l. Hereg tegdeg bol huu chin eejiigee harahaar tegj erhleh bhaa.

Manai baga ch gesen tiim, oroid gertee bol tuvt nadaas zuugdej bh sanaatai, tiim ued ni aniagaar ni nom unshuulah, aavtai ni togluulah geed yaj iigeed argaldag yum. Yag tegj erhleh geed naaldaad irehed ni uu yasiin minii ohin gej hoshuugaa devsej ireed l teverch jaahan togloj bgaad l tavichihdag. Teheer huuhed minii eej nadtai bna gej taivshirdag yum boluu neg hesegtee sataarna, ter hoorond bi geriihee ajlaa amjuulna hehe.

Amidraliin turshalagaasaa huvaaltsval hehe, neeh turshalagtai hun shig...
Huuhed mash hurdan tomrood biye daachdag yum bilee, Tomiig ni harj bhad. Odoo shiljiltiin nas ni ehleh geed aash zan ni huvirch bgaa ni medegdeed bgaan. Tiim bolohoor bagiigaa ali boloh teershaalgui togloj naadaj bh sanaatai bgaa...Tomiigoo hurdan tom boloosoi gej bodoj bsiin, Anzaaraad bhad anhniihaa huuhdiig hun bur turshlagagui bdg bolhooroo hurdan tomroosoi geed bdg yum bilee.

Tegeheer iim huurhun egduutei ue ni hedhen jiliin daraa l alga bolchihno geed ali boloh huuhdee tuvugshuulgui tsugtaa toglooroi. nom unshij uguh, durtai togloomoor ni togloh, tsugtaa duu duulah geed l...

Delgermaa Erka-d: hehe. bidnii ueiin eej aavuud huuhdee zund haychaad ajil ajil gej ih guideg bj dee.tee

Zaya-d: wakarimashita. hehe

Chuups-d: heleed yuhev, bi ch bas l tegdeg, chi uuruuguu tseverlehguimaa, ingehguimaa geed bainga uglediishd, zasah geed l hicheegeed bgaa ch...

byambaa said...

Piglet-d: bi bas tegj oroldood uzey gej bodood bgaan. Uurt chin amjilt husey...

би said...

Хариу бичсэнд маш их баярлалаа, манай хүү 1 наснаасаа албанд явсан. 3 жил болж байна. Энэ жил бүүр л илүү эрхлэх гээд байдаг болж, уйлах нь ихэссэн. Уул нь би уйллаа гээд хүслийг нь биелүүлдэггүй лдээ, яагаад тэгдэг юм бүү мэд. Харин урд орой гэнэт бодлоо, нэг багш нь их муухай ааштай. Тэрнээс болдог ч байж болох юм. Хүүдээ илүү их анхаарал тавиад үзий дээ. Манай аав ээж, эгч нар бүгд л намайг хүүхэддээ их нялуун гэдэг юм. Бид 2 байнга л тэврэлдэж, үнсэлдэж байадг болохоор. Яаамаар ч юмбдээ гэж хааяа бодох юмаа

byambaa said...

Би: Тийм үү, би багыгаа бүр 4 сартайгаас нь өгсөн. Оройд албанаас нь авахдаа чанга тэврээд үнсдэг, аймаар дуртай өнөөх нь ч ккк.
Магадгүй орчин нөлөөлдөг байх, ямар нэгэн таагүй зүйл байдаг болоод л хүүхэд тэрнээс төрсөн айдсаа хамгаас дотно ээждээ эрхэлж гаргадаг байж болох тээ.

Нялуун байх нь зүгээр ээ, хүйтэн хөндий байснаас, аяндаа томроод хөндийрч эхлэнэ хэхэ.

Амжилт хүсье.