Sunday, December 16, 2012

Хөөрхөн ном

Шинэ ном танилцуулъя өө. Том охиныхоо сургуулд ном уншдаг сайн дурын ажлаа өгсөн. Хэхэ. Хувь хувьсгалын ажил амжихгүй болчихоод энэ жил саналаа өгөөгүй. Гэхдээ л энд тэнд монгол гэсэн нэртэй ном харагдвал сэртийдэг хэвээрээ.
Тэгээд ч арлын оронд эх орныхоо нэрийг гаргаад явж буй хүмүүсийг дэмжих зорилготойгоор худалдаад авчихдаг юм. Хааяа бас ганц нэг хүүхдэд япон хэл заахдаа ч ашигладаг болохоор. Ажлынхаа газарт бас шахнаа гэж байгаа.
Агуулга нь монголчууд хүүхэд төрөхөд үнэг хайчилдаг болсон домгийн тухайн. Зураач нь япон улсад сурдаг Болормаа гэдэг хүн. Болормаагийн зургийг нь зурсан хэд хэдэн ном бий. Ажилд нь сурлагад нь өндөр амжилт хүсье.
Япон улсад суралцдаг, ажилладаг хүмүүс та бүхэн ч гэсэн хүүхдүүддээ уншуулаарай. Хөөрхөн ном шүү.

7 comments:

naraa said...

Хаанаас авах уу? Манай охин одоо япон хэл дээр пижигнэтэл ном уншдаг болж байнаа. Хажуугийн номын сангийн номыг дуусгах нь.

byambaa said...

Номын сандаа ийм ном бий юу гээд асуугаарай. Хэрэв бүр хувьдаа худалдаж авах сонирхолтой байгаа бол номын дэлгүүрээс асуугаарай.

Ингэж асуухдаа хэвлэж гаргасан газрынх нь нэрийг цуг хэлвэл илүү хурдан олдох байх. 福音館書店(ふくいんかんしょてん)гэдэг нэртэй газар байна.
Амжилт хүсье.

Delgermaa Erka said...

хөөрхөн юмаа

byambaa said...

Delgermaa Erka: өөр хөөрхөн ном нь бий. дараа танилцуулна аа.

Anonymous said...

Энэ номнууд нь Монголд байдаггүй л байх даа. Би ми шиг Япон хэл сурах түмэн хүсэлтэй хүмүүст ийм хөөрхөн номнууд олдохгүй юм эндээс.

Anonymous said...

Хүүхдийн иймэрхүү номнууд уншаад байвал ханз сайн тогтоогдох байх, учрыг нь олоод сурна даа, блогоор чинь орох их дуртай би :)

byambaa said...

Anon: yag hudaldaand bol bdggui bhoo, sain helj medehguim.
Tanilaaraa olj unshih geed l buhii l argaa haigaarai hehe.

Anon: tiim shuu, hanz bhgui nom ch bii, bi tiim ohindoo ih unshij ugdug bsn, ternii ach buyanaar ugiin bayalag saitai bolson gej boddiin, odoo ch unshij ugdug heveeree. yamar ch bsn neg shine ug suraad bdiim daa.
blogoor mini orj irdegt mash ih bayarlalaa.