Monday, December 17, 2012

Агуу юм аа


Би монголыхоо нэвтрүүлгүүдийг үзээд байж амждаггүй юм. Хүмүүс шуугиад байдаг ганц нэг нэвтрүүлгийг цаг гаргаж байгаад хааяа нэг үзнэ л дээ.
Одноогийн хөтөлдөг нэвтрүүлгийн ганц нэгийг үзлээ.

Чинагийн Галсан гуайн нэвтрүүлгийг үзээд үнэхээр биширлээ. Нутагтаа сая мод тарина гэж байна. 250 мянгыг хэзээний тарьчихсан гэнэ. Бахархаж байна. Би хажууд нь ганцыг ч тариагүй явна. Ичиж байна.

60 ном гаргана гэж байна. Нас ахисан ч өө би ч одоо өнгөрсөн гэхгүй дахиад 20 ном бичнэ гээд явна. Гайхалтай.

Иймэрхүү оюунлаг хүмүүсийнхээ үгийг сайн сонсож, тунгааж, хэрэгжүүлж явах юмсан тийм ээ...


Балданпүрэв гуайн ярилцлага бас л...
Амьдрал баян гэдэг л энэ байх. Бас л агуу сэтгэлтэй хүн юм.  Тэгэхэд хажууд нь жаахан юмнаас нь болоод архи уугаад л амьдрал утгагүй байна, би мөнгөгүй байна гээд л гутраад суудаг хүн байна шүү дээ. Цуглуулж суугаад үзүүлэх юм сан.
Алдсан алдаанаасаа ухаарал авч байсан гэж...
Амьдрах гэж олон зүйл хийж сурсан, хийдэг байж. Мундаг юм. Их сайхан өөдрөг үзэлтэй хүмүүн юм.

Хүнээр хүндлүүлэх хэцүү шүү...
Монголчуудын гэр сургалт гэж агуу юм байдаг шүү...

Балданпүрэв танд болон таны 14-15 хүмүүжил сайтай хүүхдүүдэд аз жаргал, амжилт хүсье.





3 comments:

bentelbell said...

энэ ёстой гоё ярилцлагын нэвтрүүлэг болж байгаа. энхтуул өлзийхүү хулан гурвыг заавал үзээрэй. ёстой нэг сэтгэл сэргэтэл сайхан ярилцаж байна лээ, инээгээл уйлаал, дуулаал, хөгжилдөөл, санаа алдаал... мундаг бүсгүйчүүл юмаа

Delgermaa Erka said...

тиймүү энийг үзий байз

byambaa said...

bentelbell: баярлалаа. бүсгүйчүүд бид мундаг ш дээ.хэхэ.

Delgermaa Erka: тэгээрэй. би бас нэлээд хэд хэдэн нэвтрүүлгийг үзье гэж бодоод байгаан. эх орондоо хичээж буй хийж буй хүмүүсийнхээ үзэл бодол, үйл ажиллагаатай нь танилцмаар...