Friday, January 25, 2013

Байхад илүүдэхгүй

ном санагдсан. Учир нь гадаадад төрж өссөн хүүхдүүдэд, монгол зан заншлаа мэддэггүй хүмүүст хэрэгтэй гэсэн юм аа сөхөөд харчихна. Номын санд байхад ёстой илүүдэхгүй санагдсан. Яахав зарим нэг хүмүүс мухар сүсэг гэж боддог л юм билээ. Мухар сүсэг гэж харалгүй монгол зан заншил гэдэг үүднээс нь харахад зүгээр л дээ. Аль ч оронд тухайн орныхоо онцлогийг харуулсан зан заншил байдаг шүү дээ. Тэд тэрийгээ мухар сүсэг гэж үздэггүй, харин ч их л хүндэтгэлтэйгээр гүйцэтгэдэг нь харагддаг шүү дээ. Тэгээд ч "Сүсэг бишрэлгүй хүн хамгаас аюултай" гэдэг юм билээ. Нэг хоббиг маань хөдөлгөөд, би одоо энэ номноос салахаа байсан.
Гарчигнаас нь ганц нэгийг дурдвал: 
-Монгол угсаатны өрх бүл
-Хүний амьдралын аяны их гараа
-Монгол арлдын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, түүний үндэс
-Монгол улсын баялаг-Хүүхэд
гэсэн  4 бүлэгтэй. Дотор нь задлаад гэр бүл болох ёс, бэр гуйх ёс, хүүхдийн даахь үргээх ёс, бие давхар эхийн цээрлэх зүйл гээд зөндөө л зүйл бичээстэй байна лээ. Миний хувьд их таалагдсан нь монгол хүмүүсийн төвд нэрийн утгын тухай байсан. Япон хүмүүс нэр чинь ямар утгатай вэ гэж асуугаад байдаг юм, заримдаа орчуулж мэдэхгүй гацаад байдаг талтай. Одоо энэ номноос их тохиолддог төвд нэрийн утгыг цээжлээд цээжлээд явчихнаа хэхэ.
Зурагтаар их рекламдсан гэсэн. Тэгсэн ижий аав 2 минь гүйж очоод 2-ыг авчихсан байгаа юм даа хэхэ. Нэгийг нь нааш нь, нэгийг нь өөрсөддөө.  Аав минь номны хорхойтойм хөөрхий. Насаараа цуглуулсан номыг нь би тусдаа гарахдаа авна гээд захичихсан, хэхэ. Г-д маш их баярлалаа. Ачаа нь их хүнд байсан байх даа, уучлаарай...
Миний хувьд таалагдсан ном шүү. Та хэд минь авахаар бол гарчигнаас нь сайн уншиж өөрт чинь таалагдвал худалдаж аваарай гэж хэлэх байна. 

2 comments:

Piglet said...

Жоохон байхдаа иймэрхүү ёс заншил гэсэн юмыг тоодоггүй байлаа, одоо бол үнэхээр хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Аав маань энэ талын чиглэлийн хүн, хир ном бэ гэж асууж байгаад авнаа. Баярлалаа.

byambaa said...

Тэгээрэй. хэлээд юүхэв. Одоо бол тоодог болоод байгаа өөрийн эрхгүй.