Thursday, January 17, 2013

Нишянта

гэдэг залуу өөрийн туулж ирсэн амьдралынхаа тухай бичсэн "Японд мэдэрсэн "Аз жаргал"-ын үнэ цэнэ" гэдэг ном. 25 жилийн өмнө японд ирж л дээ. Тэрхүү 25 жилээ дурссан. Толгой дохин уншлаа. Учир нь гадаад хүмүүст, оюутнуудад тохиолддог хамгийн том асуудал болох виз, цагийн ажилд нухлуулангаа хажуугаар нь хичээлдээ явах гээд л нийтлэг бэршээлийн тухай гарна. Энэ бүх хугацаандаа гашуун дурсамж их байхын хажуугаар олон сайхан сайн хүмүүсийн тусламжийг ч ихээр амссан тухай гарна.
Тэрээр 25 жилийн өмнө гартаа 70 мянган иентэй японд хөл тавьж байж. Аав нь уг их мөнгийг гэрээ барьцаанд тавьж байж хүүдээ зээлж өгсөн мөнгө гэсэн.  Энэ нь хоёр дахь удаагийнх нь гэнэ. Үүнээс хэдэн жилийн өмнө скаутын чиглэлээр ирэхдээ олон орны хүүхдүүдтэй бужигналдаад зочид буудлаар байрлаад их л хөгжилтэй, япон хүмүүс ч их найрсаг сайхан санагдаж. Дунд нь нэг япон айлд хонох арга хэмжээ болж, нэгэн япон айлд хонож л дээ. Салахдаа дараа дахин ирээрэй гэсэн япон айлынхаа хүмүүст заавал ирнэ гэж тангаргалаж байж.
Энд ийм арга хэмжээ өргөн. Япон айлд байрлуулж япон иргэдийн аж амьдралтай танилцуулах гэсэн систем байдаг юм. Ингэж хоносон айлынхаа хүмүүстэй үргэлжлүүлэн харилцаатай байх хүмүүс ч байна, нэг удаагийн харилцаагаар дуусах хүмүүс ч байна.
Тэгээд жилийн дараа ингэж гартаа 70 мянган иентэй ирсэн нь тэр. Нийтийн утаснаас өнөөх дахин ирээрэй гэсэн айлынх руугаа утасдаж, онгоцны буудлаас тосуулаад нэг хэсэгтээ тэднийд байрлах болно. Хойшид яах тухайгаа ч ярилцана. 3 сарын хугацаанд хэрхэх тухайгаа шийдэж амжихгүй бол нутаг буцаарай гэж хэлэхийг сонсоод амьдралдаа хоёр дахь удаагаа үнэн сэтгэлээсээ уйлж байсан гэнэ. Гэх мэтчилэн хичээн явсаар зурагтаар гардаг болж, их сургуульд багшийн ажил хүртэл хийдэг болж. Мундаг байна уу? Нөр их хөдөлмөр, чармайлт гаргаж байж. Өглөө үүрээр сонин тараах ажил, буудалд гудас дэлгэх ажил, 00-ын өрөө цэвэрлэх гээд л хийгээгүй юм байхгү й гэнэ.
Ингэж дурсаж бичихдээ японд олсон мөнгө, зарсан мөнгөө тооцон гаргаж их л сонирхолтойгоор бичсэн байна лээ. Шриланка хүн. Одоо бол япон иргэн болчихсон, япон хүнтэй гэрлээд үр хүүхэдтэй ч болсон гэнэ.
Хааяа зурагтаар гарч харагддаг юм.

Би ч мөн адил. Зэвүү хүргэсэн хүмүүстэй таарахын хирээр сэтгэл уяраасан, талархахаас өөр аргагүй сайн хүмүүстэй ч учирдаг юм. Сайн хүмүүс нь их юм даа энэ хорвоо чинь.

Өө тийм, Шриланкад бас Ошин гардаг байсан гэнэ. Ошины буянаар японд элэгтэй хүмүүс их байдаг гэнэ. Бүр 25 жилийн тэртээ шүү дээ, манайд чинь хэдэн оны үед гараад байлаа даа, жаахан л байсан юм даг...

4 comments:

Piglet said...

Дандаа гоё сонирхолтой ном уншиж хуваалцдагт баярлалаа.
Хаана уншиж амжуулаад байнаа? Ажил дээрээ унших гэхээр ажилаа хийсэнгүй гэж хардагдах гээд, гэртээ унших гэхээр оройтож харьдгийг хэлэх үү гэрийхэндээ цаг гаргахгүй болчих гээд байх юм.

Delgermaa Erka said...

Их сайхан номнууд уншиж бидэнд тайлбарлаж байдагт баярлалаа..

Цагаанаа said...

Яг л миний туулж эхэлж байгаа амьдрал байхнээ хэхэ,
Би машаанаа зараад 80 мянган иентэй ирсийшд этэр гээлүү хэхэ, 20 жилийн дараа нэг ном бичнээ,
この本をぜひ読みたいなー
日本語の勉強もなるし

byambaa said...

Орж гардагт баярладаг шүү хүмүүс ээ.
Өө яаж ийгээд л амжуулах гэж үзнэ шүү дээ хэхэ.

Цагаанаа тэгээрэй, авч уншаад, блогтоо рекламдаад өгнө өө.