Wednesday, January 09, 2013

Гоё санагдчихлаа

Монгол бичгээ сэргээнэ ээ, англи гэж дөвчигнөж байхаар хэхэ. Үгүй ээ үгүй ерөөсөө л хослуулчихъя. Хос хэлтэн болъё...
Энэ ярилцлага бас л тасархай. Бага нас шууд нүдэнд харагдаж байна. Зурагтны өмнө суугаад монгол бичгээ сурах гэж үзэж тарж байсан юм даг... Нэг хэсэг чинь бүгд монгол бичигтэн болно гэж байсан үе. Ээж минь томоос том дөрвөлжин шугамтай хүрэн дэвтэр нээгээд ацаг шүднүүдээ жирийтэл бичээд л Бум эмээ шиг л буруу бичиж дүү бид 2-ын инээдийг бардаг байсан сан. Одоо ч тэр дэвтэр гэр бүлийн минь үнэт дурсамж болон хадгалаастай бий. 10 жилд ангиараа монгол бичгийн улсын олимпиадад оролцдог байлаа. Дүү минь нэг дүгээр ангиасаа крилл биш монгол бичгийн цагаан толгой заалгаж байлаа. Яг тэгээд ухарч няцалгүй бүгд монгол бичигтэн болчихсон бол гэж бодогдлоо. Сэтгэл байсан бол болж бүтэх л байсан байх даа...
Зун авчирсан монгол бичгийн толь бичгээ өвөртөлж унтанаа өнөөдрөөс хэхэ
Ямар ч л байсан бид уншдаг, ядаж нэрээ бичээд сурчих л хэрэгтэй зүйлийн нэг дээ.

6 comments:

Piglet said...

Нэрээ ч нэг юм бичээд байгаа юм. Унших гэхээр л гацаад, нээрээ сэргээх юмсаан.

zorigtsoc said...

tiim shuu

byambaa said...

Setgegdel uldesen 2too bayarlalaa. bi bur unshij chadahaa bsn bnalee. Sergeeh yumsan gej bodogdson...

Anonymous said...

Би бол дуржигнатал уншаад байгаа, гадаад үг их хэцүү юм харин. Гэхдээ бичихдээ их тааруу байнаа. Ямар ч байсан Хүмүүн бичиг сонингоо захиалчихсан. Сайхан бичдэг болъё л гэж бодоод байна.

byambaa said...

Анон: өө ямар мундагийн. Амжилт хүсье.

Sunday Millionnaire said...

ene ymar bichleg baisan yum bol ?