Tuesday, February 05, 2013

Атаархал 2

Бас нэг атаархдаг зүйл нь энэ номын сан. Үнэн тасархай, хүмүүс нь ч соёлтой үйлчлүүлнэ.
Мужийн харъяа номын сан, хотын харъяа гэж байна. Би 2 номын сангаар үйлчлүүлдэг. Ажлынхаа номын сантай нийлээд 3 ч номын сангийн байнгын үйлчлүүлэгч юм байна. Атаархмаар байгаа биз дээ. Хэ хэ. Тэгэхээр миний амьдарч буй газрын япон хүмүүс бас дор хаяж 3 номын сангийн үйлчлүүлэгч. Дээрээс нь бага, дунд, ахлах сургуулийн сурагчид бүгд тус бүрдээ бас сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлнэ. Үнэн атаархуулж чадаж байгаа байхгүй юу энэ япон улс. Тэр байтугай цэцэрлэг нь хүртэл нил ном шүү дээ. 5 дахь өдөр харихдаа нэг нэг ном зээлж харьдаг юм. Нэг дэх өдөр нь буцаана. 
Иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлж чадаж байгаа улс.
Эхний зурган дээрх бол хүүхдийн номын тасаг нь. Хүүхдүүд бол тэнд жаргалаа эдэлдэг  юм. 
Энэ тасаг руу орсон л бол хар хурдаараа гүйж очоод л дуртай номоо шүүрээд авна. Манай 2 лав тэгдэг. Цэцэрлэгтээ харж байсан номоо нэрээр нь нэрлээд л тэврээд ирж байсан. 
Тэгээд л ээж ааваараа уншуулчихаад л дараагийнхаа ном руу гүйнэ гэх мэтчилэн. Ээжүү д нь ч үнэн уйгагүй юм билээ. Би бол заримдаа аниагаараа уншуул гэж гуйдаг юм хэхэ.
2 дахь зурган дээрх ногоон цэнхэр дугуй сандал дээр хүүхдүүд тэгнэж хэвтчихээд л ном дэлгэсэн харагддаг юм. Номын санчид нь юм хэлэхгүй ээ. Аав ээжүүд л зүгээр суу гэж загнаж байгаа харагдана. Бага насны хүүхдүүд чинь ер нь бол зүгээр явахгүй шүү дээ. Бага зулзага бас гүйж очоод л тэгнэчихэж байна лээ, би наана нь уналаа барилаа гэж үглээд л. Цаахан талд нь арай том аниа агаа нарт зориулсан ширээ сандал бий. Номнууд ч төрөл төрлөөр ангилаастай.
Нэг удаагийн зээллэлтээр 8 ном зээлнэ. өөр нэг номын сан нь 10 ном зээлдэг юм. 14 хоногийн хугаццтай. Урж юм уу гээгдүүдсэн тохиолдолд яг ижил номоор төлж өгөх ёстой. Та бүхэн минь санаж байна уу, хэдэн жилийн өмнө том зулзага яг энэ номын сангийн нэг номыг гадаа 7 хоног хонуулаад, өнөөх нь бороонд шалба нороод, бид 2 шинэ ном авч гэмээ цайлгаж байсан тухай бичиж байсан даа. 
Амараа ахын хэлснээр улс маань баяжиж байгаа гэсэн. Удахгүй ийм номын сантай болох байх аа...

5 comments:

Delgermaa Erka said...

улс минь баян сэтгэл минь яадуу юм даа ..

та боддоо.. номын сан байгуулахд тийм их зардал гарах уу

Piglet said...

Хувийн эмнэлгүүдийн хүлээлгийн танхим нь хүртэл ном, сэтгүүлээр, хүүхэд үздэг газар бол номноос гадна тоглоомтой байдаг тээ. Хүүхдүүд эмчид үзүүлнэ гэж айхгүй тоглох нь тоглоод унших нь уншиж байгаад л дуудахаар нь ордог. Манай охин үзүүлдэг эмнэлгийхээ бүх номыг уншаад дуусгачихсан.

ЗОРИГТ8 said...

хүлээх л үлдлээ

byambaa said...

Setgegdel uldeesen bugded ni bayarlalaa.

Setgel yaduu gej bas unen shuu. Uul dargad heleh uu, UB neg saihan nomiin santai bolooch gej hehe.

Tiim tee. emneleg, emiin san ni hurtel nomtoi, manai baga bur avch harih geed charlaad bdiin. hehe

Tegey dee... hedii boltol huleeh bol...

Happy Code said...

Номын сан нь гоё юм аа. Таниас нэг асууж болох уу? Номын доторх текстийг дан хираганагаар бичсэн номыг ямар ном гэж хэлдэг юм бол? Энэ талаар нэг мэдээд өгч болох уу? Мөн номын доторх текст нь ханзтай мөртлөө ханзны ард дуудлагыг нь бичсэн япон номнуудыг юу гэж нэрлэдэг талаар мэдээд өгч болох уу? Би дэлгүүрээс өөрийн төвшинд тохирсон ном авах гэх гээд л.