Sunday, February 24, 2013

Хүүхдийн ертөнц2

Бага минь мундаг дуулдаг болоод байгаа. Жаахан байхдаа дууны үгийн сүүлийн үсэг, авиаг дуурайж дуулдаг байсан бол одоо үг болгоныг нь хэлээд байна, өөрийнхөө хэмжээнд.
Оройд унтахдаа энэ дууг дуулж байж унтдаг болсон хэхэ. Хуруундаа бүгдийг нь гозойлгож чадахгүй. Эрхий хуруу, долоовор хуруугаа сайн гаргаад бусад хуруугаа гозойлгох болохоор бүгдийг нь гозойлгоод л эгдүүтэй.
Энэ дууных нь утга, эрхий хуруу-аав хуруу, долоовор хуруу-ээж хуруу, дунд хуруу-хуруу, ядам хуруу-эгч хуруу, чигчий хуруу-нялх маамаа хуруу гээд бүгдийх нь онцлогийг хэлдэг юм. Охин минь бүгдийг нь эелдэг хуруу гээд л дуулаад байгаа. Бусад үгийг нь хэлэхэд хэцүү байгаа юм шиг байна лээ.

4 comments:

Piglet said...

Ямар эгдүүтэй хөөрхөн юм бэ

Bentel Bi said...

хүүхэд бас л давтагдашгүй сонин ертөнц шүү. тэр сэтгэж байгаа хийж байгаа үйлдэл бодол нь заримдаа бүр гайхшруулахы нь яана.

Anonymous said...

Анх удаа блогоор тань айлчилсан маань санаандгүй ч үүгээр ороод гарсан даа маш их баярлалаа, дахин дахин уншихад урамтай хуудас байна. Амжилт хүсье.

byambaa said...

Хэлээд юүхэв ээ. Хүүхэд гэдэг маш өвөрмөц ертөнц.

Урам хайрласанд баярлалаа.