Friday, February 01, 2013

Нэг хобби

Нэг хоббигоо танилцах уу?  Яг хэдэн наснаас эхэлснийг мэдэхгүйм. Ээжийн минь нөлөө их байдаг байх. Сонингийн хайчилбар цуглуулж том зузаан дэвтэрт наадаг байсан юм. Хэрэгтэй гэсэн зөвөлгөө, суут үгс гэсэн зүйл байсан санадаг юм. Энэ л их нөлөөлсөн болов уу?. Одоо бол өөрт таалагдсан суут үгс, 4 мөрт гээд л олж уншвал хуулж бичдэг юм. 2008 онд нээсэн энэ дэвтэр сая дуусч шинээр нээлээ. Том зулзага ээжийнхээ дэвтрийг ингэж гоёхдоо дуртай. Ээж нь бас охиноо цаашлуулж аль гоёоноос нь наагаарай гэж  ирээд л хошуугаа унжуулна, өнөөх нь харамлана хэхэ. 
Харин сүүлийн үед facebook -т их гоё гоё үгс явдаг болсон байна лээ тээ.  Би нь тэрийг нь шаре хийгээд л, хуулж бичээд л яваа.

Явах ёстой замаа урагш харсан чинь
Яасан урт юм бэ?
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
Яасан богинохон юм бэ?
Р.Чойном "Хүн"  шүлгийн хэсгээс

Даруухан бай гэхдээ хулчгар биш
Шүүмжилж бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай гэхдээ тэнэглэж биш
Эргэцүүлж бай гэхдээ залхуу биш
Итгэлтэй бай гэхдээ их зантай биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш
Хайрлаж бай гэхдээ хуурамч биш



5 comments:

Piglet said...

Нэг ийм дэвтэр нээгээд хөндлөнгийн хүмүүс биш эгч нар, найз нар, ханийхаа надад зориулж хэлсэн үгнүүдийг бичдэг. Дуусаагүй л байгаа хэхэ.

Piglet said...
This comment has been removed by the author.
byambaa said...

Гоё юм байна шдэ. Би бас тэгж нээдэг юм билүү. хэхэ
Жишээ нь ямар үг байх ууь нууц биш бол ганц нэг жишээ дурдаарай.

Piglet said...

Ихэвчлэн төрсөн өдөр болоод надтай холбоотой ямар нэг юм болсон үед хэлсэн үг, бичсэн смс гэх мэт. Эгч маань төрсөн өдөр бүрээр надад зориулж шүлэг бичдэг юм. Энэ нэг нь
Од бүртэй шивнэлдэж байж одонгийн охин болжээ чи
Цэцэг бүртэй зөвшилцөн байж олон эгчтэй болжээ чи
Хайр халамжаа түгээх гэж хөөрхөн дүү нартай болжээ чи
Хүслийн цэнхэр орчлонд ханийн хайрыг булаан төржээ чи
гэх мэт. Дараа нь уншихаар гоё байдгийн.

byambaa said...

goy yum bnaa...