Tuesday, September 03, 2013

Соёлын аташше болдог минь

Ажил ихтэй байх нээ 9 сард. Бага сургуульд очиж монголынхоо тухай танилцуулна. Нэг бага сургуульд урд нь хамт ажиллаж байсан австраль хүүхэнтэй. Нөгөө нэг  сургуульд нь нэг орос, нэг филиппин хүүхэнтэй хамт явж тус тусынхаа улсыг танилцуулна. Нийтдээ 5 сургууль орно.
Цэнхэр дээлээ өмсөөд л, хэдэн шагайгаа тэврээд л явна шүү дээ. Өөрийгөө танилцуулах үед "Монголоос ирсэн... байна, АСА аваргын хамаатан шүү дээ" гэж ирээд л хэлдэг байсан бол одоо Хакүхогийн хамаатан шүү дээ гээд л ккк. Хөөрхөн, япон хүүхдүүд итгээд гар хөлийн үсгээ өг гээд сүйд болно.
Бага сургуулийн сурагчид учраас ярих юм амархан. Асуулт нь ч амархан.
-Та ямар өнгөнд дуртай вэ?
-Японд ирээд гайхсан зүйл чинь юу вэ?
-Японы юу нь илүү таалагддаг вэ?
гэх мэтчилэн асууна.
Япон хүүхдүүийн монгол хүүхдүүдэд хамгийн их атаархдаг зүйл нь зуны амралт 3 сар. 3 сар гэж хэлэхээр л яасан гоё юм бэ гээд л шаагилдаж өгнө. Багш нар нь дэргэд нь байхад тоох ч үгүй. Хэ хэ.

4 comments:

Anonymous said...

hehe hoorhon shuu huuhduud...

chuups said...

neeree l 3 sar goe shuu

ZAYA said...

Амжилт хүсье.
Нээрээ, манай охин Япон хүүхдүүд тоглоом шоглоом яагаад ойлгодоггүй юм болоо??? гээд надаас асуугаад байсан.
Тэгсэн учрыг асуусан чинь ангийнхаа хүүхдийн харандааг газар байхаар эзнийг нь мэдсээр байж "минийх" гэчихсэн чинь тэр хүүхэд нь манайг өрөвдөөд бүүр өгөх гэсээр байгаад өгчихсөн. Буцааж өгөх гээд чадаагүй, шал шараа юм болсон гэж ярьсан.

byambaa said...

Anony: teh huuhduud l huurhun yum do.

Chuups: manaih ih jargaltaim bnle shd, jpn huuhduudiin hajuud kkk. ed nar huuhdiig unen shahaj chaddag uls. shahalttai niigemdee bagaas ni ingej belddeg yum boluu gej bodood bga suuuuliin ued. :)

Zaya: mgld iim harandaa baidaggui gej oilgoson bha. neg l yaduu oron gej oilgood bh shig bdiin zarim neg medkuunuud ni. ed nartai togloom sogloom hiideg boltloo ch udna shuu. hehe