Saturday, September 28, 2013

Амралтын өдрөө

Үдээс өмнө нь бага зулзагатайгаа үзмэр үзэв. Шимажиро гээд хүүхэлдэйн киноны баатар, түүний найзуудын концерт. Жаахан жаахан хүүхдээ дагуулсан ээж аавууд. Үүдэнд нь чихмэл тоглоом, ном, сд гээд л зарж байсан. Ээж охиндоо нэг чихмэл аваад өгчихдөг юм уу гэж бодсон оо жаахан үнэтэй санагдаад, арай хямд нь аль хэдийн дуусчихсан тул сд бүхий зурагт ном авлаа.
Шимажиро гэдэг гэдэг нэртэй бар л юм шиг байгаа юм. Найз нь болох туулай, шувуу гээд л хамтдаа төрөл бүрийн адал явдалтай учраад гэсэн цуврал. Орон нутгийн тоглолт их хийнэ. Тэр бүрт сэдэв нь өөр өөр байдаг юм шиг байна лээ.

2 comments:

Anonymous said...

Shimajiro-d burtguulchiheer sar bolgon nasand tohirson togloom,cd,nom ni irdeg um.Huuhdiin humuujild ih heregtei,nad shig maanagdyy eejid ih zugeer um bilee.

byambaa said...

Бүртгүүлчихвэл үнэгүй ирэх юм уу тоглоом, сд гэх мэт нь. Үнэгүй юманд нугасгүй загнах гээд л ккк