Friday, September 27, 2013

Шийдэл

нь нээх хөөрхөн санагдаад. Өөрийн эрхгүй зураг авсан. Зүгээр нэг дугуй хэлбэртэй байснаас, ирмэгийг нь ингэж хээлсэн нь оновчтой шийдэл байна уу? Эх орондоо хариад, зуслангийн ч юм уу, байрны гадаах талбайн сандал ширээгээ ингэж хээлнэ ээ. Хэ хэ. Гэхдээ энэ модонд нь их учир байгаа юм... Ямар ч байсан их л эртний царс мод гэсэн. 50 мянган жилийн өмнө ургаж байсан царс гэсэн шүү. Би дээр нэг очихдоо зүүлт авсан юм. Түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гээд жижиг хөөрхөн зүйлс хийсэн харагдана лээ. Жуулчдын халаасыг сэгсрэхээ их мэдэх юм аа эд...

2 comments:

mycolorfulworld said...

Хо, энэ нээрээ ямар гоё ийн. Нээрээ нэг модон ширээ сандал хийгүүл ингэвэл илүү саакийм байна шд.

byambaa said...

Тийм байгааз, сэтгээд л байх эд нар. Би бас сэтгэдэг болчихвол ч...