Thursday, January 23, 2014

Монголрүн

гэдэг ном. Ихээхэн сонирхолтой. Өмнө нь харж байсан ном гэвэл ихэвчлэн хөдөө, малчдын тухай гээд л бичсэн байдаг бол уг ном хот хөдөө аль алиныг нь хөндсөн.
Шинэ жилээр хэрхэн гоёдог, жил бүр шинэ даашинз хийлгэдэг, арван жилийн төгсөлт, оюутны төгсөлт гээд л хотын амьдралыг тэр чигээр нь танилцуулсан байна лээ. Дуучин, зураач, загвар өмсөгч гээд л од хүмүүсийн зураг хөрөгтэй. Миний мэдэхийн Камертон, Болд, Ундрал, Хаянаа, хөтлөгч Чимгээ. Өнөө миний гаргасан номыг нь худалдаж аваад байдаг Болормаа, дуучин Ариунаа гээд л зөндөө л байсан. Гэрлэх ёслол, хорхог, малчдын амьдрал гээд л эх орныг минь маниас илүү танилцуулаад биччихсэн байсөөн.
Иймэрхүү эх орныг минь танилцуулсан ном байвал гүйлгэж харах дуртай. Мартагдах шахсан зүйл ч, мэдэхгүй үг хэллэг ч их тааралддаг учир. Ингэж хэлбэл, тэгж тайлбарлавал хүлээж авах юм байна шдээ гэж будаа иддэг юм. Хэ хэ.

Жич: Номын эхний нүүрэнд монголчууд биднийг

Царай нь ази. Стиль нь ёвроп. Сэтгэл хөөрөлт нь латин. Гаднах төрхөндөө их анхаарал тавьдаг. Партид мааш их дуртай 

гэсэн байна даа биднийг. Үнэн үнэн.

4 comments:

  1. Японд Монголын тухай танилцуулсан ном товхимол их байх юм аа. Синга хүмүүс бол зурагт телевиз, сэтгүүлээс л Монголын маань тухай төсөөлөлийг авдаг. Тэгээд ихэвчлэн л хөдөөний дүр зураг, морь унасан, дугуй гэрт амьдардаг аж байдалаар маань л биднийг төсөөлөл дөө амьдруулдаг хүмүүс.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Аймаар тодорхойлолт байна, хахаха. Мартахгүй сайн тэмдэглээд авнаа.

    ReplyDelete
  4. orj gardagt bayarlaj bna oo.

    ReplyDelete