Wednesday, April 01, 2015

Ёоо үнэ нэмэгдсээр

Сар бүр л тийм юмны үнэ нэмэгдлээ гэж зарлаад байх юм. Энэ сараас сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэнэ.
Удахгүй бас кофены үнэ нэмэгдэнэ гэнэ. Кофеноос гарахаас. Хэ хэ.  Нэг бол ажил дээрээ гэртээ уухыгаа нөхөж уучихаад харьж байх. Хүний юманд хүрз зээтүү шиг хандана гэдэг нь энэ байх даа. Хэ хэ. Бас юу юуны үнэ нэмэгдэнэ гэчихвээ. Улаан лоольны кетчупны үнэ нэмэгдэнэ гэсэн байсан. Яаж амьдрах вэ?

Ингэж юмны үнэ нэмэгдэх чинь гэр бүлийн сангийн сайд гэх олон яамны сайд хийдэг ээжүүдэд, эхнэрүүдэд хүнд тусна аа даа. Би чинь өөрийгөө бас ч гэж хэрэглээ багатай, хэмнээд байдаг гэж боддог юм. Улам л хэмнэж, гамтай зарцуулахгүй бол ч хэцүү болох нь дээ.

Гадаадад байдаг биднийг чинь зоослог, мөнгөлөг гэж ойлгодог хүмүүс их байдаг даа. Яахав зоослог, мөнгөлөг нь байна аа байна. Гэхдээ яг л та нартай адил цалингаас цалингийн хооронд амьдардаг нь олонх шүү дээ. Гэхдээ өөрөөрөө жишээ авахад бид чинь энд тэндхийн дэлгүүр хоршооны хямдрал зарласныг хайгаад л, хараад л, тухайн хямдралтай өдөр нь очиж худалдаа хийчих гээд л үзнэ. Ганц нэг сонин захиалахад дотор нь нэлээд хэдэн дэлгүүрийн зар орсон байдаг юм. Тэр өдөр тэдэн өдрийн хугацаатай тийм зүйл тэгж хямдрана гээд л. Ингэж зар харах нь япон гэрийн эзэгтэй нарын нэг төрлийн хобби нь байдаг гэсэн. Сүүлийн үед миний хобби ч бас энэ төрөл рүү орох шинжтэй. Хэ хэ

7 comments:

Anonymous said...

Uu end ch yalgaagui. End bgaa ezegtei nariin neg turliin hobby ni fb deerh zariin group deerh baruunii hiamdarsan baraag busdaas uritaj avah, baraa zahialj gertee hurguuleh bolood bh shig bna shde. Japand yum ni arai chanartai bdgaaraa l yalgaatai bh.

Piglet said...

Харин үнэ нэмэгдээд байх юмаа, одоо тэгээд яалтай билээ. Харин ч үнэ нэмэгдэх сургаар хамаг юмны үнэ нь хөөрөгдчихгүй, нэмэгдэнэ гэсэн барааных нь үнэ нэмэгддэгт нь баярлаад сууж байхаас өөр арга алга даа. Манайд бол тэгээд үнэ нэмэгдэнэ гэсэн сургаар хамаг юмны үнэ нэмэгдээд, баяр болох сургаар хамаг юмны үнэ нэмэгдээд байдгийг бодвол ч бас учиртай гээд өөрийгөө тайвшруулчихсөөн.

Gavaa Lkhava said...

Manai end bas nemegdeed bnaa, Solongos japan, Mng er n haa gazar yalgaa algaa yaanaa, :( Ih l mungulug gejbodod bhiin humuus, nad shig 2 oyutan avchiraad hajuudaa surgaj bgaa hun bol buur dampuurchiinuuuuu :P hehe. hajuugr 2 3 zereg ajil hiijii shdee hehe.

Блогчин хүү Commie said...

Гадаадад юмны үнэ нэмэгддэггүй, ганцхан Монголд л нэмэгдээд байдаг гэж бодсон чинь үгүй юм уу гэсэн. Хэ хэ.

byambaa said...

setegdel uldeesen zochiddoo bayarlalaa.

haaya ingej une mune nemeegdsen, amidrahad hetsuu bna gedgee bichij bhgui bol, bidniig divaajind bdgiim shig lyum bodno. hehe

Zulaa's blog said...

divaajind baidgiin baih gesen chin gehgui yu ~ hehehe

byambaa said...

zarim talaaraa divaajin, zarim talaaraa soyoltoi shoron gej neg hun helsen bdiin hehe.