Thursday, April 23, 2015

Дугуйлан

Бүкацү гэж нэг үг байна. Би нь дугуйлан гэж орчуулаад байгаа. Тухайн сургуулиас нь албан ёсоор зохион явуулдаг хичээлээс гадуурх арга хэмжээ. Англиар extracurrular activities, club activities гэж хэлдэг гэнэ.
Ялангуяа дунд, ахлах сургуульд энэ бүкацү бүрэн утгаараа хэрэгжинэ. Бүр хичээл нь чухал уу? дугуйлан нь чухал уу? гэж эргэлзэх тохиолдол гардаг гэсэн. Энэ уйгагүй бэлтгэл, сургуулилалтаас ирээдүйн урлаг уран сайхны, спортын одууд төрдөг нь тодорхой. Бусад хичээлдээ ихэвчлэн маруухан, тухайн зүйлдээ л сайн байдаг гэсэн.

Сүмогийн тусгай секцтэй дунд, ахлах сургууль ч байна. Манай сүмо одууд чинь бас сүмобү гээч дугуйлангаар дамжсан нь ч бий.

За тэгээд бүр багаас нь хүүхдийнхээ авъяасыг тодруулах, мэдрэмжтэй болгох, хөдөлгөөний эвсэлтэй болгох гээд л их л олон шалтгаанаар төрөл бүрийн л сургалтанд хамруулдаг эцэг эх олон. Юунд ч явдаггүй хүүхэд их ховор. Танилынхаа хүүхдүүдийг харж байхад.

Би ч бас яаж дутахав. Том зулзагыгаа 3 янзын зүйлд хамруулж үзсэн. Нэгийг нь хаячихсан. Багш нь жаахан ширүүдээд. Одооны хүүхдүүд байна шдээ, хүүхдийн толгойг илж магтсан багшид дуртай болчихож. Ууртай багшид дургүй, хичнээн дуртай зүйл нь байсан ч багшаасаа ихээхэн хамаараад байх шиг.

Үлдсэн 2-гоо нэг юм яваад л байна. Дунд сургуульд ороод хичээл ихэссэн тул ер нь хэцүүдэх янзтай болчихсон. Яаж ийгээд л үргэлжлүүлэх санаатай ээж болохоор. Том зулзага хүүхэд л болсон хойно хааяа "ёооооооё" гэсэн царай гаргана.

Оршил арай урт болчихлоо. Үндсэн сэдэвтээ орох минь. Хэ хэ.

Дунд сургуульд элсэн орохын нэлээд хэдэн сарын өмнөөс нь манай гэрт чинь дайн гэхэд дайн биш, хэлэлцээр гэхэд хэлэлцээр биш, яриа гэхээр яриа биш нэг тийм диалоги болдог боллоо. Гол агуулга нь юуны дугуйланд явах. Аав нь биеийн тамираар хичээллүүлэх асар их сонирхолтой. Том зулзага биеийн тамирт яс махны дургүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л лав  л дуртай биш.

Би голд нь хэнийх нь талд орохоо мэдэхгүй хэсэг түнтэгнэнэ. Хань ижил нууцаар харж нүд мүдээ ирмэнэ. Том зулзага руугаа бас харж ирмэнэ. Хэ хэ.

Аль нэгнийг нь эзгүй хойгуур, учирлаж тайлбарлах гэж үзнэ. Хань ижилдээ:
-Дургүй зүйлд нь хүчээр оруулчихаад тэг ингэ гэж шахаж байхаар дуртай зүйлд нь оруулаад тэгээрэй ингээрэй гээд алсаас хандвал яасан юм бэ? Бла бла

Том зулзагатаа:
-Аавынх нь ч буруу бас биш. Чамайг л хөдөлгөөнтэй байгаасай, нэг ч юм чаддаг болоосой гэж бодсондоо л спортоор хичээллэ гээд байгаам шүү дээ. Бла бла

Эцсийн дүнд ээж гэж мундаг ятгачин байна шүү дээ, аавыг нь бага багаар, алс алсаар, яваа яваандаа гэсэн тактиктайгаар ятгаж чадсан. Том зулзага өөрийн ормоор байгаа дугуйландаа орчихсон гэсээр нүүрэндээ мишээл тодруулсаар орж ирсэн. Их хөгжилтэй байсан гэсэн.

Яг юунд орсныг нь дараагийн бичлэгт. Чадвал зураг хөрөгтэй нь, ганц нэг мэдэхгүй үг мүгээ тольдож мольдож байгаад бичнэ ээ. Хэ хэ.

2 comments:

Anonymous said...

Ih zugeer yumaa naana chini. End huuhdee neg surgalt damjaand suulgah bol tegeed mashinaaraa heden zugt ni guigeed huuhed ni yadraad, eej aav ni benzin mungu tsag geed hamag yumaa garzdaad buun tugjreen dund buun stress. kkk

miracle said...

Мэдээж сонирхлыг нь дэмжих нь зөв ч спорт чинь маш их хэрэгтэй юм билээ амьдрал дээр. Ядаж ширээний теннис, шатар даам ч болтугай боломжийн бусадтай өрсөлдөхүйц хэмжээнд сурчихвал. Би бас биеийн тамирт дургүй блаа угаасаа намхан, эвсэлгүй болохоор сагс тоглох, акборбат эргэх гээд миний хамгийн дургүй хичээл бсан. Тэгсэн их сургууль, ажил дээр гарсан чинь спорт хүмүүсийг хооронд нь их нэгтгэдэг юм бна. Зөвхөн хариуцсан ажлаа сайн хийх, урдах хичээлээ сайн хийхээс гадна ажлынхан, ангийнхантайгаа ойр дотно болох , ядаж л амралт зугаалганд явсан ч, сургуулийн, байгууллагын аваргаа шалгаруулсан ч би юу ч чадахгүй ээ гээд сууж бх маш муухай санагддаг болсон. Ядаж шатар, ширээний теннис олигтой тоглоод сурчихгүй яав даа гэж харамсаад бгаа. Энэ зун монголдоо очихоороо шатрын дугуйланд явж үздиймуу гэж хүртэл бодож бна. Манай сургуулийн спортын өдөрлөг болоод шатрын тэмцээн хүртэл болсон. Олигтойхон тоглоод сурсан бсан бол ороод монголынхоо нэрийг ядаж гаргахгүй юу гэж бодож блаа. Би нүүдлээс цаашаа мэддэггүй юм. Ядаж бхад европчууд маш спортлог хүмүүс юм. Намайг дугуй унаж, цанаар гулгаж чадахгүй гэхээр бүр гайхаад бгаам чинь. Бүх хүн нь өвөл зуны дор хаяж 1 спорт сонирхдог хичээллэдэг бх юм.