Wednesday, October 21, 2015

Дунд сургуулиар сонин сайхан?

Их л завгүй байлгах юм. Манай том зулзага номын юм болохоороо тийм байж магад.

Таньдаг японы хүүхэд нь нэг сургуульд сурдаг юм. Тэгээд л эртээд уулзах далимдаа асуулаа.
-Хүүе, аймаар хүнд цүнх үүрээд л талдаа 30 минут зараад л явах юм тэ?
-Манай хүүгийн цүнх дэвтэр ном байгаа юм уу гэмээр л хөнгөн шдээ.

Эрэгтэй хүүхэд ер нь хаа газар адил байдаг бололтой юм. Хань ижил бас 10 жилдээ хоосон шахуу л цүнхтэй явдаг байсан гэнэ. 10 жилийн ангийн банди нар бас шалчийсан л цүнхтэй явдаг байсныг бүүр түүрхэн санав. Хэ хэ

За энэ ч яахав.

Сургууль нь албан ёсны веб хаягтай. Тэрнээс нь ерөнхий үйл явцыг нь тандаад байхад зүгээр юм байна. Тэгэхгүй бол шилжилтийн нас энээ тэрээ дээрээ явж байгаа хүүхдүүд тэр бүр сургууль дээрээ, ангидаа болсон явдлаа ярихгүй юм.  Би ер нь их гатнуулч хүн шиг байгаа юм. Ха ха

Ганцхан сар амардаг зуны амтралтын даалгавруудыг нь төрөлжүүлээд ангид нь шалгаруулаад, ангиас нь сургуульд нь, сургиулаас нь бүсдээ, бүсээс нь цаашаа муждаа гээд л шалгаруулна. (Бага сургууль бас тийм байсан) 

За тэрэнд охины бичсэн зохион бичлэг шалгарсан юм байх. Өөрөө энэ тухайгаа бидэнд хэлэхгүй ээ. Анги даасан багшаас нь л мэдлээ. Угтаа тэр шалгарсан зохион бичлэгийг нь сонин энэ тэрд хэвлээд олонд түгээдэг юм шиг байна. Тэгсэн том зулзага шалгарна гэж бодоогүй тул сүр дуулиан болгоод сонин хэвлэлд гаргамааргүй байна гэсэн гэнэ.  Тэгээд багштайгаа ярилцаад энэ удаадаа чимээгүй гэгч нь жуух бичгээ авахаар болсон гэнэ.

Охины санаа нь бидэнд ч мэдэгдмээргүй байсан юм шиг байгаа юм. Зүгээр л даалгавараа хийж бичсэн чинь ингээд бөөн сүр болчихсон, япон хэлний багшаас өөр хүнд уншуулмааргүй л байна гэхээр нь би ч уншмаар байна энээ тэрээ гэж хүчилсэнгүй.

Анги даасан багшийн хэлснээр бол зохион бичлэгийн сэдэв нь "Хүний эрх"-ийн талаар гэнэ. -Эргэн тойрны бидэнд юм бодогдуулахаар часхийсэн агуулгатай байсан. Охинтой чинь ярилцсаны эцэст охины тань бодол санааг хүндэтгээд олон нийтийн хэрэгслээр цацахгүй байхаар шийдлээ. Энийг хэлэх гэж л таны алтан цагаас хугаслан байж залгав, уучлаарай. (Өдрийн цайна цаг)
-Өө тийм үү? За ойлголоо. Зүгээр зүгээр, харин ч цаг зав гарган хэлж мэдэгдсэнд баярлалаа.
-Та ч бас охиноо магтаад урам хайрлаарай.
-За тэгнэ ээ. Баярлалаа.

Шалгарсан тохиолдолд ихэвчлэн жуух бичиг л өгдөг юм билээ. Тэр нь жааз мааз байхгүй ээ. Хатуухан кардон цаасан дээр л бичээстэй байна. Тэгээд тамга дараастай. Анх хараад голж л байлаа. Их л сүр юм гардаж авах гээд байна санаа минь бол. Хэ хэ

Худалч хүнд жил бүр жуух бичиг авдаг тул дөжрөөский. Хэ хэ.  Гэхдээ мэдээж баяр хүргээд том зулзагыгаа урамшуулаад бяцхан амлалт хийчихнэ ээ ээж нь. Дуртай зүйлийг нь авч өгнө өө гээд л.

Зуны даалгаврын бүтээлүүдийг хэсэг хугацаанд сургуулийнхаа коридорт өлгөж үзэсгэлэн гаргана. Мөн хорооны соёлын баярын 2 өдөрт оршин суугчдад зориулсан үзэсгэлэн зохион байгуулна. Гэх мэтчилэн хороо, сургууль, хотын захиргаа, боловсролын газар зэрэг нь хоорондоо нягт холбоотой ажилладаг юм билээ.

Энэ хагас бүтэн сайнд бидний амьдардаг хорооны соёлын өдөр болно. Бага сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг очиж үзнэ дээ. Мөн өндөр настангуудын бүтээл ч байдаг юм. Очиж нүдээ баясгана аа. 

4 comments:

  1. Anonymous1:46 AM

    Yapond huuhdiig ih humuujiltei daruu bolgoj bolovsruldag. Ih zugeer. Gehdee bas huuhdiig ih denduu daruulgatai, dotogshoo bolgood baidag yum shig baigaam. Yalanguya emegtei huuhdiig. Ene deer anhaarch ohidoo ali boloh uurtuu itgeltei gadagshaagaa uuriigoo ilerhiilsen hun bolgoh tal deer ajilval zugeer baih. < neh surgamj aildmaargui baigaa, ohidiig chin bodood helmeer sanagdlaa. zuvuur oilgooroi

    ReplyDelete
  2. Тэр олон Япон хүүхдүүдээс шалгарч, манлайлж чадсанаар нь үнэхээр бахархаж байна бас даруу занг нь ч хүндэтгэж байна.

    ReplyDelete
  3. Bayarlalaa. End gadaad hun bolhooroo ter talaas ni hunii erhiin tuhai bichsen yum shig bgaan. Tegeed uur hund unshuulmaargui bna gsn bh.

    ReplyDelete