Wednesday, October 28, 2015

Дурсамж дүүрэн майк

За бага зулзагын зуны хувцсыг далд хийж өвлийн хувцсыг гаргав. Дунд нь энэ шар майк явж байна. Бага зулзага харчихаад
-Хөөх, хэнийх вэ ээж ээ?
-Аниа нь өмсөж байсан юм аа.
-Энэ гэхдээ одоо надад л таарах юм шиг байна даа.
Ингэж хэлэхдээ нүд нь галалзаастай. Хэ хэ

http://saruul-uhaan.blogspot.jp/2010/05/blog-post_27.html Энд ийм бичлэг оруулж байж. Уг нь аниа нь нэлээд том үедээ л өмсдөг байсан байх юм. Угаагаад агшсан юм бол уу? Ямартай ч дүү нь өмсөөд албандаа явав. Мөр нь унжаад жаахан том байгаа ч өмсөнө гэж зүтгэсээр байгаад л өмссөн. Багшдаа гайхуулсан сурагтай. Хацар нь ягаараад улаа бутарчихаад байхад л тайлахгүй гүйгээд байсан гэнэ. Хэ хэ.

Юу нь дурсамжтай вэ? гэхээр байна шүү дээ. Энгэр дээрээ 3 ширхэг товчтой юм л даа. Би нь залхуураад өөрийнхөө дүүгээр товчыг нь хадуулсан юм. Тэгсэн буруу харуулаад хадчихсан байсан гэж байгаа. Ккк. Зөв болгоо гээд байхад болгохгүй яваад байсан чинь нэг өдөр хань ижил би л зөв болгохоос гээд зөв харуулж хадаж байлаа.

Харах болгондоо л яаж ч харсан энэ тал нь зөв байхад яагаад буруу харуулаад хадчихдаг байна аа гэж дүүгээ шоолдог гэж байгаа.

Нэг нээлт хийсэн. Ижил хүйсний хүүхдүүд бас зүгээр байдаг юм байна шүү. Томын багадсаныг дүү нь өмсөнө. Хямралтай үед хэмнэлт болоод. Ирээдүйд хоёр хүү төрүүлнэ ээ. Хэ хэ.

3 comments:

  1. Anonymous3:51 AM

    hehe. bi bas egchid ni chanartai ungulug huvtsas avaad duu ni tomrohoor umsuuldeg. huurhun ezedtei, huurhun tuuhtei maik bna. tanai ger buld az jargal husye. az jargaliin eh bulag ger bul gej unen yum daa.

    ReplyDelete
  2. Тэр гялалзаж байгаа нүд нь яасан хөөрхөн санагдав аа, бүр нүдэнд харагдчихлаа. Хүүхэд байхад сэтгэл татагдаад ах нарынхаа хувцсыг өмсчихдөг байж билээ. Нээрээ л хэрэв би олон эгчтэй байсан бол багадаад ирсэн олон гоё хувцастай байх байсан байх даа :)

    ReplyDelete
  3. эгч нарын хувцасыг өмсөөд л явдаг байлаа, том эгч бид хоёр арван хоёр насны зөрөөтэй, эгчийн 10т байхдаа өмсдөг байсан өвлийн пальтог би 8даа өмссөн юм. Аймар хүнд, өлгүүрт өлгөж авах гэж дарагдахаа шахдаг байсан даа хөөрхий ккк

    ReplyDelete