Thursday, December 03, 2015

Бага зулзагын яриа

Санан санан бичлээ. Мартчихаад байх юм. Том болохоор нь өөрт нь уншиж өгнө.

Өнөөдөр багыгаа авахаар ангид нь явж оров. Багш нь аймар хэрэг болгож ирснээ
-Чингис хаан Сологийн өвөө юм уу?
-?
Би нь хэсэг тээнэглэзэв шд. Ккк Тэгснээ гэнэт багаас нь Чингис хааны зураг хөрөг тааралдахаар
-Миний охины өвөө. Элэнц хуланц өвөө.
гэж заагаад, өнөөх нь бүр итгээд энд тэнд хөргийг нь харахаараа
-Миний өвөө, миний өвөө
гээд л орилно. Хэ хэ. Жинхэнэ өвөө нараасаа илүү танина. Ха ха

Тэгснээ багш нь цааш ярив.
-Чингис хаан гэж мэдэх үү?
-Мэдийшд, тэр чинь миний өвөө байхгүй юу.
гэсэн яриа болсон гэнэ. Багш нь сонсоод хамаг нойр нь сэргээд, итгэж өгөхгүй, марталгүй ээжээс нь асуух юм шүү гэж бодсон гээд надаас асууж байгаа нь тэр гэнэ.

Би нь бас жаахан цаашлуулмаар санагдаад
-Тийшдээ. Сологийн өвөө. Монголчуудын өвөө.
-Багш үл итгэсэн байртай, нүд нь томров.
-Тэртээ олон жилийн өмнө Монгол улсыг нэгтгэсэн гарамгай удирдагч хүн гэхээр жаахан хүүхэд тогтооход бэрх учир амраар нь өвөө чинь гээд заагаад өгчихсөн юм аа.
-Нээрээ л тийм дээ, гээд татаж унав багш нь.

Ой гарантайгаас нь л тэгж зааж өгсөн болохоор. Хэ хэ. Заримдаа өвөөгийн зураг байна гээд л заахаар нь бид нар өхөөрдөнө гэж юүхэв.

Бас багш шавь хоёрын хооронд морин хуурын тухай яриа өрнөсөн сурагтай.
-Монголын тухай сайн уншиж судална аа.
гэв багш нь.

За эртээд ээж бага зулзага хоорондын яриа.
-Пүү, өмхий. Пүү өмхий.
гээд л яваад байна аа.
-Яасан? Миний охин унгачихаа юу?
-Үгүй ээ, Дараа эмээ өвөөтэйгөө, аниатайгаа монголоор ярихын тулд монгол үг цээжилж байгаамаа.

Сонсоод хань ижил бид хоёр нь татаж унав. Очиж очиж пүү өмхий гэдэг үг байхдаа яахав дээ гээд л. Хэ хэ.

Нэг өглөө
-Донбоок оо гэж юу гэж байгаа юм бэ? ээж ээ.
-Жаахан мангардуухан нь юм уу даа. Гэсэн үг. Яасан?
-Зүгээр л, та хааяа хэлдэг биз дээ?
гэв. Би нь хааяа өхөөрдөөд донбоок оо, донбоок нь юм уу? гэж эрхлүүлдэг юм. Хэ хэ.

Царай муутай нь юм уу? гэдгийг хайртай гэж зааж өгсөн байсан чинь аниа нь жинхэнэ утгыг нь заагаад өгчихсөнөөс хойш тэгж хэлэхээр урвайдаг болчихсон.

Гэх мэтчилэн хүүхэд сонсоод л сонсоод л, юу гэсэн үг юм бол гээд л дотроо бодоод явдаг шиг. Цаашид ч гоё гоё монгол үг хэлж байна аа. Хэ хэ. Донбоок гэдгийг үгийн сангаасаа хаслаа.

Ойр зуурын сайхан сайхан үгийг мэднэ л дээ. Байнга хэлдэг учир.
Хайртай шүү, ухаантай шүү, хөөрхөн шүү, нархан минь гээд л. Хэ хэ.

4 comments:

miracle said...

Хэхэ манай зээ дүү бас манай өвөө л гэдийн. Энэ чинь миний өвөө тээ манай өвөө үхчихсэн тээ гээл хэхэ.

Piglet said...

Манайд Чингис хааны зурагтай аяга байдгийн, манай аавынд ширэн дээр урласан ханын зураг байдгийн. Тэгээд манай том охин тэрийг харчихаад энэ манай өвөөгийн өвөө болж таарлаа гэж бодсон гэдгээ хэзээ сүүлд өөрөө эртний суут хаадууд гэдэг ном уншиж учрыг нь мэдчихээд өөрийгөө шоолж надад хэлж байж билээ. Би тэгэхэд ээжээсээ эртхэн асуухгүй яасын ээж нь хэлж өгөх байсын гээд өнгөрсөн. Хүүхдүүд ил гаргахгүй ч тэгээд бодоод яваад байдаг юм зөндөө байдаг юм байна лээ.

Bilguun Dorjdagwa said...

hahahah puu umhii ch baihdaa yahawdee :)))
tsarai muutiin utgiig n medchihsen uu te hehe ene niitleliig unshaad bur gantsaaraa tataj unaj baina end :))

byambaa said...

Huurhunuudee bayarlalaa.

Uvuu gej zaaj uguh zugeer yum bilee, hehe. Tom bolood ugaasaa medeh l yum chin.

Bilguunee. harin zaagaad ugchihsuun. odoo yahav. kkk